Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмын сур харваа Үндэсний сурын талбайд үргэлжилж байна.
Энэ жилийн үндэсний сур харваад 530 харваач оролцож буй ба харваачдыг чансааны эрэмбээр нь бүртгэсэн аж.
Үндэсний сур харваанд:
- Монгол улсын дархан мэргэн 3
- Монгол улсын даяар дурсагдах мэргэн 2
- Монгол улсын даяан мэргэн 6
- Монгол улсын мэргэн 16 оролцож байна.
Ихэвчлэн улсын гарамгай харваач, улсын хурц харваач, спортын мастер, спортын дэд мастерууд буйгаас гадна 61 залуу харваач оролцож байгаа аж.
Нийт эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна.
Монголын үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн спортын мастер, ерөнхий шүүгч Б.Нямбаяр “Нэг хүн нэг босохдоо 4 сум харвадаг ба ээлж дараагаараа нийт 10 удаа босож харвасны эцэст 40 сум тавина. Ингээд хасаа, хана сур харваа дууссаны дараа хамгийн их оноо цуглуулснаар нь түрүү байрыг шалгаруулна” гэв.
Үндэсний сур нь эрэгтэй 75, эмэгтэй 65 метрээс харвадаг юм. Үндэсний хана харвааны адаг өрөг дуусаж шүүгчид дүнгээ гаргаж буй бөгөөд одоо үндэсний хасаа харвааны эхэн өрөг эхлэн харваачид эрчит нумаа татаж байна.