Чингэлтэй дүүргийн залуучуудын дунд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” өдөрлөг өчигдөр боллоо. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дүүргийнхээ залуучуудыг ажилтай орлоготой болгох үүднээс зохион байгуулсан энэ арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооны 200 гаруй иргэд оролцож, МАК, МСS, АПУ, Номин зэрэг компанийн 700 гаруй нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэлтэй танилцаж, 50 гаруй иргэн сонирхсон ажлын байрандаа бүртгүүлжээ.
Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй Чингэлтэй дүүргийн хувьд 170 гаруй мянган иргэнтэй. Эдгээрээс 1784 иргэн идэвхтэй ажил хайж байгаа бөгөөд одоогоор 234 иргэнийг ажилтай болжээ.
Өчигдрийн арга хэмжээнд оролцогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл бол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хэрэгжүүлж буй залуучуудын ажлын байрны гарааны бизнесийг дэмжих “Start up” хөтөлбөр байлаа. Энэхүү хөтөлбөр нь Мэргэжил сургалтын үндэсний төвийг төгсөгчдийн хувьд олон давуу талтай бөгөөд хувь хүн 10 хүртэлх, аж ахуйн нэгж 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг “Голомт” банкаар дамжуулан авах боломжтой юм. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг энэ жилээс хоёр дахин нэмэгдүүлж нэг тэрбум төгрөг болгоод байгаа талаар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр танилцуулж, залуучуудыг энэ хөтөлбөрт идэвхтэй оролцохыг уриаллаа.
Бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ өргөжүүлэх боломж, гарцыг судлахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулдаг ч төрөөс үзүүлж буй дэмжлэг хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байгаагаа ярьж байв. Үүнд М.Оюунчимэг гишүүн хариулт өгч, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэг жил ажиллуулж ЭМ, НДШ-ийг төлсөн бол хоёр дахь жилээс нь тухайн хүнд олгосон цалин болон ЭМ, НДШ-ийг төрөөс эргүүлэн авах боломжтойг тайлбарлан таниулсан. Гэхдээ манай бизнес эрхлэгчдийн хувьд тухайн иргэнийг анх ажилд авах гэж буй талаараа дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт бүртгүүлдэггүйгээс хуулиар олгосон дээрх дэмжлэгт хамрагдаж чаддаггүйг анхааруулж хэлсэн.
Мөн оюутнуудын хувьд тогтвортой, байнгын цалинтай цагийн ажил хийсэн тохиолдолд нийгмийн даатгалд хамруулж, ажлын туршлагатай болгох тал дээр анхаарал хандуулж өгөхийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Хишигжаргал УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс хүссэн.
Оюутнуудыг байнгын тогтвортой цагийн ажлаар хангасан аж ахуйн нэгж компаниудыг төрөөс бодлогоор дэмжих, ийм ажил хийж буй оюутнуудыг НД-д хамруулах чиглэлээр УИХ-ын гишүүний хувьд ажиллаж буй талаараа М.Оюунчимэг гишүүн хэлээд, одоогийн байдлаар бүртгэлтэй байгаа 160 гаруй мянган оюутан бол Монголын ирээдүйг бүтээх маш том ажиллах боловсон хүчин тул тэднийг дэмжих бодлого баримтлан ажиллаж буйгаа онцоллоо.