gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Яармаг" төслийн байршлыг баталлаа

Д.Лутбаяр
Нийслэл
2020-04-09
0
Twitter logo

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хуралдаж байна. Тэргүүлэгчийн олонхийн саналаар Хан-Уул дүүргийн IV, V, VI, VII, VIII хорооны нутагт "Яармаг" төсөл хэрэгжүүлэх байршлыг тогтоолоо. 

Хүн амын хэт төвлөрлийг сааруулж, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хотын хоёр төвтэй байхаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д тусгасан байдаг.

Тухайн төлөвлөлтийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах юм. Үүний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 98 дугаар тогтоолоор Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгасан.

Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээнд холбогдох албаныханд саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Батчимэг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ иргэдэд мэдээллээ сайн хүргэж, зөв ойлголт өгөх шаардлагатайг хэлэв. Тухайн бүсэд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхдээ нийт оршин суугчдийн 80-аас дээш хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх учраас үл ойлголцол үүсэж, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч магадгүй гэсэн юм. Харин Тэргүүлэгч Ц.Сандаг-Очир газрын үнэлгээг тогтоож, өнгөрсөн жилүүдэд гарсан алдааг давтахгүй байхыг анхааруулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хот өөрийн зүгээс шалтгаалах инженерийн шугам сүлжээ татах ажлыг хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэдийг хохироох ёсгүй. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан