Хятад улс коронавирусийн халдвар авах эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог гар утасны аппликейшн танилцуулжээ. Энэхүү аппликейшн нь тухайн хэрэглэгч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавирус илэрсэн хүний хажууд байсан эсэх, өөрт нь өвчний шинж тэмдэг илэрсэн бол эмчид очихыг зөвлөдөг байна.
Уг аппликейшн нь тухайн хүнийг эрсдэлтэй бүлгийн хүмүүстэй уулзсан, тэдэнтэй ойрхон байсан гэж тодорхойлбол хэрэглэгчид гэртээ үлдэх, эсвэл харьяа эмнэлэгтээ үзүүлэх, эмчдээ хандахыг зөвлөдөг ажээ.
Нөгөөтээгүүр ийм технологи нэвтрүүлснээр Хятадын эрх баригчдын зүгээс иргэдээ хяналтандаа байлгаж байна гэж үзэж байна.
Уг аппликейшнийг QR-код уншуулан татах боломжтой ба өөрийн утасны дугаараар нэвтрэн, нэр болон регистерийн дугаараа бүртгүүлэх шаардлагатай аж. Нэг утасны дугаараар дээд тал нь гурван хүн бүртгүүлэх боломжтой гэнэ.
Харин уг аппликейшнийг Хятадад суугаа гадны иргэд татах боломжгүй юм байна.
Эх сурвалж: BBC