Нэрт эрдэмтэн Стивен Хокинг сансар судлалыг нэг түвшин ахиулах судалгааны ажлыг эхлүүлэх гэж байгаа гэдгээ зарлалаа. ОХУ-ын тэрбумтан Юри Милнер болон Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг нарын хамт өнгөрсөн шөнө Starshot төслийг эхлүүлж буйгаа мэдэгдлээ.
Тэдний төсөөлж буйгаар нано хэмжээтэй, гэрлийн долгионыг ашиглан нисэх бичил сансрын хөлөг нь гэрлийн хурдны 20 хувьтай тэнцэх хурдаар нисэх аж. Хэрвээ энэ төсөл амжилттай болбол бид 20 жилийн дотор Альфа Центавр руу нисэж хүрэх юм.
Альберт Эйнштейн гэрлийн долгионыг ашиглах тухай анх төсөөлсний үр дүнд харьцангуйн тусгай онолыг нээсэн байдаг. Харин 100 гаруйхан жилийн дараа хүн төрөлхтөн үүнийг нь бодит амьдралд хэрэгжүүлэх гэж байна. Цагт 160 сая километрийн хурдтай нисэх нано хөлгийн ачаар бид одот орчлонгийн судалгаанд эргэлт гаргана гэж Стивен Хокинг өөрийн Facebook хуудсанд бичжээ.
Эргэн сануулахад өнгөрсөн 2015 онд Оросын тэрбумтан Юри Милнер, Стивен Хокинг нар харийн амьдралын ул мөрийг илрүүлж, радиа болон гэрлийн долгион дамжуулж байгаа эсэхийг нь нягтлан шалгах төсөлд 100 сая ам. доллар зарцуулна гэдгээ мэдэгдэж байв.
Харин тэд харийнхнаас дохио ирэхийг хүлээхийн оронд өөрсдөө од хооронд аялах сансрын хөлөг бүтээхээр шийдсэн нь энэ юм. Альфа Центавр руу 20 орчим жил аялах хөлгийг бүтээхэд мөн л 100 гаруй сая ам. доллар зарцуулах аж.
Манай нарны аймгаас 4 гэрлийн жилийн зайд орших энэхүү одны системийг бид өмнө нь зөвхөн алсаас дурандаж байсан бол ойрын ирээдүйд өөрсдөө очих нь.
“Lightsail” хөлөг нь хэдхэн атомын зузаантай, хэдхэн граммын жинтэй, метр орчим урттай байх аж. Цагт 160 сая километрийн хурд гэдэг нь өнөөдрийн хамгийн хурдан сансрын хөлгөөс даруй 1000 дахин илүү хурдтай болно гэсэн үг.