Бразилын Рио Грандын зөгий үржүүлгийн холбооны дэд захирал Алдо Мачадогийн ярьснаар зөгийнүүд ямар нэгэн халдварын улмаас гэнэт хэдэн мянгаараа үхэж эхэлжээ.
Тэрбээр “Эрүүл зөгийнүүд үхсэнийгээ цэвэрлэж гаргасан боловч өөрсдөө халдвар авч, үхлийн тоо улам нэмэгдэж байна” хэмээв. Бразилын өмнө нутагт энэ оны эхний сард хагас тэрбум орчим зөгий үхлээ. Энэ гамшиг тариаланд ашигладаг химийн бордооноос үүссэн тул улмаар хүнсээр дамжин хүний бие организмд нэвтэрч болзошгүй юм.
Үхсэн зөгийнд хийсэн шинжилгээгээр илэрсэн фипронил хэмээх шавж устгагч бодисыг Европын холбоонд зөвшөөрдөг боловч АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг хүний биед хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулдаг юм. Нэгдүгээр сард албан тушаалдаа орсон Ерөнхийлөгч Х.Болсонаро 290 нэр төрлийн пестицид ашиглах зөвшөөрөл олгосон нь өнгөрсөн оныхоос 27 хувиар нэмэгджээ. Бразилын Конгресс энэ зохицуулалтыг улам зөөлрүүлэх төлөвтэй байна. Шинээр батлагдсан бодисуудыг үйлдвэрлэгчид нь дотоод, гадаадын томоохон химийн бүтээгдэхүүний компаниуд юм.
Гринпис байгууллагын мэдээгээр Бразилд ашигладаг пестицидийн 40 хувь нь “Өндөр буюу онц хортой” бөгөөд 32 хувь нь Европын холбоонд зөвшөөрөгдөөгүй бодис байдаг аж. Үүний сацуу хүмүүс хордсон тохиолдол ч нэмэгджээ.
Бразилд пестицидийн хэрэглээ 1990 оноос хойш 770 хувь нэмэгдэж, үржил шимтэй хөрс нь химийн бодисоор хордож байгааг НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага анхааруулжээ. Бразилын ХААЯ-ны санамжид тус улс га-д цацдаг пестицидийн хэмжээгээр дэлхийд 44-т жагсдаг боловч халуун бүсийн орон учир сэрүүн бүстэй харьцуулах нь тохиромжгүй гэсэн байна. Тус улсын эрүүл мэндийн хяналтын Anvisa байгууллагын судалгаанаас үзэхэд пестицидийн үлдвэрлэл хүнсний бүтээгдэхүүний 20 хувьд зөвшөөрөгдсөн хэмжээнээс дээгүүр буюу зөвшөөрөлгүй бодис агуулж байна.
Бразилд өргөн хэрэглэдэг боловч олонх оронд хориотой глифосат хэмээх хортон устгагч уг судалгаанд хамрагдаагүй аж. Чимээгүй үхэж буй зөгийнүүд аюулын дохио өгч байна гэж байгаль хамгаалагчид ярилаа. Бразилын ХАА-н холбооны ерөнхийлөгч Карлос Бастос “Зөгий ийм олноороо үхсэн нь хүмүүс ч гэсэн хордсоныг гэрчилж байна” гэв. ХАА-н салбар Бразилын эдийн засгийн 18 хувийг эзэлдэг бөгөөд өсөлтийн хамгийн том хөшүүрэг болдог.
Ноён Болсонаро Трампын адилаар ХАА-н бизнесийг бүлгийн дэмжлэгтэйгээр засгийн эрхийг авсан тул байгаль хамгаалах асуудалд онц анхаарахгүй байгаа. Тэрбээр хөдөө аж ахуйн салбараас сонгогдсон хууль тогтоогчдод хандаж хэлсэн үгэндээ “Энэ бол та нарын Засгийн газар” гэсэн засаг захиргаа нь дуртай химийн бодисоо ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Эрүүл мэндийн яамны тооцоогоор 2018 онд пестицидэд хордсон 15018 тохиолдол бүртгэгдсэн агаад энэ нь бүрэн тоо биш гэж мэргэжилтнүүд ярьж буй. Гурван хүүхдийн эх 30 настай Андреса Батиста ийм хохирогчдын нэг юм. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард нийслэлийн ойролцоох талбайд эрдэнэ шиш хураахаар очсоныхоо дараа толгой нь эргэж, бөөлжөөд ухаан алджээ. Түүний хэлснээр тэр өдөр 40 ажилчин хордлого авсан гэнэ. Гэвч ийм тохиолдлуудыг үл харгалзан Бразилын Конгресс хортон устгагч шинэ пестицидэд хөдөө аж ахуйг “хамгаалагч” гэсэн нэр өгөөд батлахаар яарч байна.