Наймдугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотод усархаг бороо орсон. Баянзүрх, Налайх дүүрэгт айлууд усанд автсан. Мөн Хан-уул дүүргийн Хүннү молл, Гэгээнтэн хотхоны уулзвар, Баянмонгол хороололд ус их хэмжээгээр тогтсон зэргээр НОБГ-т 30 гаруй дуудлага ирсний дагуу ажилласан. Мөн зөрчилтэй байсан гурван ААН-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.
Нийслэлийн авто замын газрын дэд дарга Индра, Үргэлжилсэн борооноос үүдсэн зам талбайн эвдрэлд үзлэг шалгалт хийсэн, гарсан хохирлыг судалж байна. Хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. 2 ААН-ийн буруутай үйл ажиллагаанаас ийм байдал үүслээ.
Улаанбаатар хотын Засаг дарга газар дээр нь ажиллаж, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоосон. Өмнө нь их хэмжээний бороо орж байсан ч энэ замд ус хуримтлагдаж байгаагүй. Талст ширээт компани Богд уулаас унадаг усны сувгийг хааж барилга барьснаас Наадамчдын зам усанд автсан гэв.