Хүрээлэн буй орчны идэвхтнүүд Германы хойд хэсэгт байрлах “Volkswagen”-ий үйлдвэрээс автомашин тээвэрлэн явж байсан галт тэрэгний замд саад болжээ. Тэд автомашин үйлдвэрлэгчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой хэмээн үзэж байгаа юм.
Эсэргүүцлийн улмаас ачаа, тээвэрлэлтийн галт тэрэг өчигдөр Вольфсбург хотын ойролцоо саатсан байна. Цагдаагийн ажилтнууд төмөр зам дээр хэвтсэн иргэдийг холдуулах ажиллагааг зохион байгуулжээ. Тэднийг замаас холдуулахын тулд ихээхэн цаг зарцуулсан гэнэ.
Түүнчлэн Байгаль орчны бусад идэвхнтүүд Вольфсбург хотын “Volkswagen”-ий үйлдвэрийн орох хаалган дээр байдаг төмөр бөмбөрцгөн дээр “Байгаль орчноо хамгаалцгаая” гэсэн утгатай уриа, лоозон өлгөжээ.
Эсэргүүцэл тайван замаар явагдсан бөгөөд хэн нэгэн гэмтээгүй байна.
Aktion Autofrei (Машингүй хөдөлгөөн)-гийн зохион байгуулагчдын нэг Девид Нэйссэр “Жагсаал зөвхөн Volkswagen автомашины үйлдвэрийг чиглээгүй. Вольфсбург хотын үйлдвэрийг сонгосон явдал нь бидний хувьд машины зах зээлийг бүхлээр нь илэрхийлж байгаа хэрэг” хэмээжээ.
Тэмцэгчид машингүй хот бий болгох, байгаль орчинд ээлтэй олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг уриалж байна. Мөн тэд Германийн засгийн газрыг байгаль орчныг хамгаалах хуулийн зохицуулалтыг бүрдүүлж чадахгүй байна хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: dw.com