Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Copa America 2019” тэмцээн эхэллээ. Бразил улсад зохиогдож буй тус тэмцээний нээлтийн тоглолтод Бразилын шигшээ баг Боливын шигшээ багийг 3:0 харьцаагаар хожив.
Тоглолтын эхний гоолыг Бразилын хагас хамгаалагч Филиппе Коутиньо 50 дахь минутад пеналтаас хийсэн. Үүнээс 3 минутын дараа 53 дахь минутад багийн довтлогч Роберто Фирминогийн дамжуулалтаар мөн Коутиньо гоолджээ. Харин сүүлийн гоолийг 81 дэх минутад сэлгээгээр орж ирсэн довтлогч Эвертон Соарес 85 дахь минутад хийсэн байна.
“Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL)”-ны тус тэмцээн энэ удаа Бразилын таван хотын зургаан цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 7-ныг хүртэл 24 өдрийн турш үргэлжлэх юм. Дараагийн тоглолт зургаадугаар сарын 16-ны 03:00 цагт Венесуэл, Перу улсуудын хооронд болно.
Эх сурвалж: Copaamerica.com