2011 онд NBA-н драфтын эхний тойргийн 2 дахь сонголтоор Миннесота Тимбервульвс багт сонгогдсон довтлогч Деррик Уильямс ирэх жил дахин Евролигт тоглохоор болжээ. Дэлхийн хамгийн хүчирхэг лигт өндөр үнэлгээтэй орж ирсэн тэрээр хүлээлтэд хүрэх тоглолтыг гаргаж чадаагүй бөгөөд NBA-н замналдаа хэд хэдэн багийг дамжиж, тааруу үзүүлэлттэй тоглосоор ирсэн юм. 2013 оноос хойш Сакраменто, Нью Йорк, Майами, Кливлэнд, Лейкерс зэрэг багуудыг дамжин тоглож, нийт 428 тоглолтыг NBA-д хийжээ. Мөн тэрээр 2 жилийн өмнө Хятадын лигийн Тианжин багт тоглож байсан удаатай.
Харин өнгөрсөн улиралд тэрээр анх удаа Европын сагсанбөмбөгт хөл тавьж Германы Байерн Мюнхен багт хүчин зүтгэсэн юм. Тэрээр энэ багт магадгүй мэргэжлийн тамирчны замналын хамгийн сайн үзүүлэлтээ гаргасан бөгөөд улирлын туршид сэлгээнээс тоглохдоо 13.4 оноо, 4.2 самбар дунджилсан байна.
Германы багт түүний үр нөлөө тун их байсан бөгөөд Байерн Мюнхэн баг хагас зуун жил үзүүлээгүй байсан амжилтаа гаргаж Германы лигийн аварга цолыг 2 жил дараалан авч чадсан м. Д.Уильямс мөн Германы лигт 12.1 оноо, 3.5 самбар дунджилсан нь Европын сагсанбөмбөгт түүний тоглолтын хэв маяг зохицож байгааг харуулсан юм.
Улмаар түүнд Евролигийн шилэг багуудын нэг Туркийн Фенербахче клуб гэрээ санал тавьж өөрийн болгосон байна. 28 настай Америк довтлогчийн хувьд ийнхүү дахин нэг улирлыг Евролигт өнгөрүүлэхээр болсон байна.
Г.Баярмөнх