Дунд жингийн дэлхийн хошой аварга Жосе Наполес баасан гаригт Мехико хотод 79 насандаа таалал төгслөө. Энэ талаар анхлан WBO холбоо мэдээлжээ. Алдрын танхимын гишүүн, Кубын домогт боксчин нь нийт 88 тулаанд орж 7 ялагдал л хүлээснээс 54 тулаандаа өрсөлдөгчдөө хүнд цохилтоор ялж байсан юм.
Тэрбээр 1969 онд дэлхийн аварга болсноосоо хойш Мексик улсын иргэншилтэй болж байсан билээ. Түүнийг нас барсныг сонсоод олон хүн эмгэнэл илэрхийлсний дунд карьерынх нь сүүлийн тулаанд өрсөлдөгчийн дүрээр тулж байсан Жон Стэйси ч байсан аж. Стэйси “Би агуу Жосе Наполестой нэгэн үед рингэнд гарч явснаараа бахархдаг. Тэр бол үнэхээр гайхалтай тулаанч, агуу аварга байсан. Түүний хэр удаан аваргаа хамгаалсныг харахад л ойлгомжтой. Үнэхээр нөхөж баршгүй уй гашуу тохиолоо” гэж ярьсан байна.
Б.Энх-Амгалан