Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болсон. Хуралдаанд холбогдох яам болон аймгийн Засаг дарга нар оролцсон бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцсон юм.
Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд оролцож өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ, ашигт малтмалын лиценз зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж үүрэг даалгавар өгсөн юм.
Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махаа экспортлоод хэрэггүй
Ерөнхий сайд хуралдааны үеэр өргөн хэрэглээний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнийг тогтвортой байлгах талаар Ч.Улаан сайдад үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрбээр “Мах, гурил, төмс хүнсний ногоон дээр маш их анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа, үндсэн бүтээгдэхүүн учраас дарга нар маш сайн ойлгох ёстой. Өнгөрсөн хавар махны үнэ кг нь 14 мянгад хүрсэн. Анхаарал тавьж ажиллах ёстойг олж харсан. Ч.Улаан сайдын хэлсэн махны экспортыг нэмэх тал дээр эхлээд дотоодын хэрэгцээг бүрэн хангаад дараа нь экспорт ярина шүү.
Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махаа экспортлоод хэрэггүй. Би үүнийг олон удаа хэлж байна. Мах үнэтэй байгаагийн шалтгаан экспорттой шууд холбоотой. Төрийн зохицуулалт хийх ёстой, маш сайн судлах ёстой. Энэ бүхэн дээр ХХААХҮ яам анхаарч, зохицуулалт хийх ёстой.
Өнгөрсөн жил салбар яам нь удирдлагагүй байснаас мах, зарим өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Зохицуулалт хийж, удирдлагаар хангаж чадаагүй. Энэ жил ийм зүйл гарахгүй байх. Мах, гурил, төмс хүнсний ногооны үнийг өсгөхгүй байхад онцгойлон анхаарч, нөөц бэлдэх ёстой. Хур бороо ихтэй, тариа ногоо болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно, газар хөлдөнө, ургац хэцүү” гэсэн юм.
Улс төрчид нь улс төрөө хийж, бизнес хийдэг нь түүнийгээ хөө
Хуралдааны үеэр байгаль орчин, эко системийг хамгаалах талаар анхаарал хандуулахыг аймгийн Засаг дарга нар, хуулийн байгууллагад анхааруулсан. Ерөнхий сайд “Олигархиуд монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Тиймээс олигархиудтай тэмцэх ёстой. Монголын төр мөнгөний өмнө гудайж, өвдөг сөгдөж болохгүй. Цаашдаа Монголын төр бизнес улс төрийг салгах хэрэгтэй. Улс төрчид нь улс төрөө хийж, бизнес хийдэг нь түүнийгээ хөө. Салгаж байж төр ариусах юм байна шүү.
Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарал ёстой байна. Тост, Тосон бумбын нурууг юу болж байж эргүүлж авав. Тост, Тосон бумбын нуруунд өнөө маргаашгүй газар ухах гээд байж байгаа үлдсэн компаниудын лицензийг цуцал. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Хууль зөрчвөл ямар ч олигарх бөхийдөг гэдгийг харуул.
Орхоны хөндий, Сэлэнгэ, Ерөө Хүдэр, Хэнтий Гутайн даваагаа хар. “Эко Алтан Заамар” гээд компани байна. Аймаг орон нутаг, холбогдох яам, хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа ав. Энэ бүхнийг хаа. Гол мөрөнг ширгээж дууслаа. Замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой.
Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэргээ хөдөлгөе. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Эх орны чинь хэдэн тонуулчид ухаад дууслаа. Таван аймгийн нутгаар дамжин урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Хууль ёсны, хууль бусыг ялгаж цэгцэлж авъя” гэсэн юм.