Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Хатуу сонсогдох хэдий ч амьдралын бодит үнэнтэй нүүр тулсан эмч хүн энэ үгийг эрс шулуухан хэлж байна. Аав, ээжийн хариуцлага муугаас алаг үрс хохирох гэж үү.
Элэг шилжүүлэн суулгуулах хэмжээний хүнд өвчин ихэвчлэн ар гэрийн боломж, ахуй амьдрал тааруу айлын хүүхдэд тохиолддогийг хүүхдийн эмч нар халаглан ярина. ЭХЭМҮТ-д Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүүхдэд урьдач хагалгааг хийдэг. Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д энэ мэс заслыг хийлгэсэн. 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байна.
Эмч нар хуралдаад элэг солиулах шаардлага бүхий хүүхдүүдийн шинжилгээний үр дүн, биеийн байдалд дүгнэлт хийж хагалгаанд орох дарааллаар нь эрэмбэлсэн ч 2018 оны тавдугаар сараас хойш өнөөг хүртэл нэг ч хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгээгүй, зогсонги байдалд оржээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хийх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр орой гарлаа.
Захирамжийн дагуу:
- Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
- Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг Боловсрол Шинжлэх Ухаан Спортын Яамнаас зарлаж эхнээсээ дүн нь гарлаа.
Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварт Michel&Amazonka брэнд түрүүлжээ. Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд компани юм.
Харин тамирчдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөх хувцасны дүн хараахан гараагүй байгаа бөгөөд үр дүнг бид удахгүй мэдээллэх болно.
УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдахтай холбоотойгоор ийнхүү мэдээлэл хийж байгаагаа мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.
Өчигдөр орой МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн.
Гишүүдийн тоог 99 болгох асуудлыг АН-ын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн 76 гишүүн нэгдмэл байж чадахгүй, ард түмний итгэлийг хүлээж чадахгүй байж 99 болгох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн юм. Мөн ямар үндэслэлээр 99 болгох нь тодорхойгүй, харин Ерөнхийлөгчийн 108 гэсэн тоон дээр үндэслэл нь тодорхой учраас дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, "АББ" групп хамтран Монгол улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд энэхүү санамж бичгээр "Монгол улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын ажиллагааны үр дүн, ашиглалт, судалгааны үр дүн, мэдээллийг харилцан солилцохоор тохиролцсон юм.
Санамж бичгийн хүрээнд Ньюком Групп, "АББ" групп, Эрчим хүчний зохицуулах хороо нь 100% цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэгчийг Монголын эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэх, ажиглах, турших ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Ньюком Группын Гүйцэтгэх Захирал Н.Энхболд, "АББ" Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр болон албаны хүмүүс оролцлоо.
Монгол улс байгалийн асар их нөөцтэй боловч шатахууны хувьд импортын хараат байдалтай тул өөрийн нөөц, хүч бололцоогоо ашиглан байгальд ээлтэй, шинэ, дэвшилтэт техник, технологийг Монгол нутагшуулж, тээврийн хэрэгслийн эрчим хүчийг дотоодоосоо ханган, хэрэглэх нь эдийн засгийн, эрчим хүчний хүрээлэн буй байгаль орчны гэх мэт олон давуу талтай юм.