(Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын Депутат, УИХ гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч асан)
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол зорилгыг манай улсын тогтвортой, урт хугацааны, хүртээмжтэй, алсыг харсан хөгжлийг хангах гэж харж байгаа. Өнөөдөр яагаад эдийн засаг савлаад, эсвэл шударга бус явдал байна вэ гэхээр улс орны бүхий л амьдрал, эдийн засгийн хөгжилд нам, бүлэглэлийн оролцоо хэтэрхий их болчихоод байгаа юм. Улс төрийн нам, улстөрчид дөрвөн жилийн хугацаанд яаж дахин сонгогдох вэ гэдгээ л бодож ажиллаж байна. Тийм учраас улс орны ирээдүйг харсан бодлого нь үндсэндээ “орон гаран” болчихоод байгаа юм.
Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд нэг талаас Үндсэн хуулиар төсвийн бодлогын бие даасан байдлыг хангах, “76 Сангийн сайд” байхыг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар үүргээ биелүүлж, хариуцлага хүлээх чиглэлийн заалтууд оруулж өгсөн нь амин чухал зүйл. Ингэснээр төсвийн тогтвортой байдлыг хангаж болох ч нөгөө талд мөнгөний бодлогын талыг орхигдуулбал, эдийн засгийн бодлого маань доголдоно. Эдийн засгийн бодлогын нэг хөл нь бат бэх, нөгөө хөл нь сул болно. Нөгөө талаас Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь гүйцэд, сайн болж чадахгүй. Тийм учраас мөнгөний бодлогын бие даасан байдлыг хангаж, мөнгөний бодлого руу улстөрчид, нам, мэргэжлийн бус хүмүүсийн оролцоог багасгах ёстой. Үүний тулд болж өгвөл одоогийн Үндсэн хуульд байгаа “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг хасах ёстой. Хасдаггүй юм гэхэд ямар заалт нэмэх ёстой вэ гэхээр “Монгол Улсын төрийн мөнгөний бодлогыг Монголбанк хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ” гэдэг өгүүлбэрийг л тусгаж өгөх ёстой. Үүнийг баталгаажуулахын тулд “Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас 6 жилээр томилно” гэсэн хоёр заалт л хэрэгтэй байна.
Яагаад гэвэл мөнгөний бодлогыг УИХ хэлэлцэхээр “76 Монголбанкны Ерөнхийлөгч” бий болчих гээд байдаг. Хоёрдугаарт, Монголбанк мөнгөний бодлогоо сайн, муу хэрэгжүүлж байна гээд л мөнгөний бодлогод улстөрчид оролцох хөшүүрэг нь болох гээд байгаа юм. Нөгөө талаас улстөрчид мөнгөний бодлогод оролцож, намчирхаж байгаа гол зүйл нь юугаар дамжиж гарч ирдэг вэ гэхээр ялсан нам нь Монголбанкны Ерөнхийлөгчийг сольдог жишигтэй болчихсон шүү дээ. Энэ байдлыг засахгүйгээр одоогийн хийгдэж байгаа өөрчлөлт нь эдийн засгийн бодлогыг тодорхойлох, тогтвортой сайн болгох чиглэлд хангалттай сайн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Монгол Улсын макро эдийн засгийн бодлого доголон л үлдэх байх.