Венесуэлийн сөрөг хүчний намын эрх баригчид Барбадост одоогийн ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, яриа хэлэлцээ хийхээр болжээ. Энэ талаар Хуан Гуайдо өнгөрсөн ням гарагт хэвлэлийн хурал хийж байхдаа зарлав.
Уг уулзалтыг Норвегийн талаас зуучилж байгаа юм байна. Зорилго нь Венесуэлд өрнөөд буй улс төрийн хямралыг дуусгавар болгоход оршино.
Сөрөг хүчний намынхан Николас Мадурог огцрохыг шаардаж, дахин сонгууль явуулахыг уриална гэдгээ онцолжээ. Тэд “Бидний зорилго бол Венесуэлийн хямралыг дуусгах юм. Харин үүний төлөө бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно” хэмээв.
Хоёр талын харилцаа энэ уулзалтын үеэр шинэ түвшинд хүрч болзошгүй талаар “Associated Press” мэдээлэв. Яриа, хэлэлцээ энэ долоо хоногт болох төлөвтэй байна.
Сөрөг хүчний намын удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр зарласан. Түүнийг 50 орчим улсын засгийн газар хүлээн зөвшөөрөөд байгаа бол Николас Мадурог ОХУ, Хятад тэргүүтэй улсууд дэмжиж байгаа юм.
Эх сурвалж: Tass, Reuters