Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар 10.30 цагт хэвлэлийн хурал зарлалаа.

10.30 цагт зарласан хэвлэлийн хурал 10.45 цагт хотын дарга ирснээр эхэллээ. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярихаар хэвлэлийн хурал зарласан гэдгээ хэллээ.
Тэрбээр цаашид хийж буй ажлын талаар долоо хоног бүр албан ёсны мэдээлэл танилцуулж байхаар болжээ.
Хотын захирагч болохоосоо өмнө С.Амарсайхан 1.1 жилийн хугацаанд НИТХ-ын даргаар ажиллажээ. Харин нийслэлийн Засаг даргын ажлыг аваад дотоод үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санал хүсэлттэй танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг өнгөрсөн хугацаанд хийсэн гэдгээ тэрбээр хэллээ.
АСУУДАЛД ХУУЛИЙН ХҮРЭЭНД БУС ХУВЬ ХҮНИЙ СОНИРХЛООР ХАНДДАГ АСУУДАЛ ЦЭГЦЭРЧ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан: Нийслэл бодлогогүй, эмх замбараагүй тэлсэн нь үнэн, агаар хөрсний бохирдол асуудалтай байгаа, газар зохион байгуулалт зохион байгуулалтгүй явсан нь үнэн учраас цаашид аливаа ажлыг үр дүнтэй болгох үүднээс дотоод зохион байгуулалтдаа анхаарч ажилласан байна. Өөрөөр хэлбэл албан хаагч, алба хэлтэс, газар гээд хэн ямар ажил хариуцаж ажиллахаас эхэлсэн. Үүнд багагүй хугацаа орсон. Маш олон ажлыг хийх шаардлага байдаг ч дотоод зохион байгуулалт, процессийн уялдаа холбоогүйгээс ажил эзэнгүйдэж үлдэх тохиолдол гарсан. Цаашилбал бусад хүмүүст ажил, амиа даатгаснаас хот хот биш болсон байна. Ёс зүй, хариуцлага алдагдсан, асуудал хуулийн хүрээнд бус хувь хүний сонирхлоор хийж ирсэн тул эдгээрийг цэгцэнд нь оруулж байна" гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал нь БНХАУ-ын иргэдэд 50 га газар олгосон бөгөөд үүнийг гүтгэлэг гэдгийг тэрбээр онцоллоо.
ТӨВ ЦЭВЭРЛЭХЭД 8.1 ТЭРБУМААР ХИЙСЭН ЗАСВАР НЬ ЧАНАРГҮЙ БАЙСНААС ОСОЛ ГАРСАН
Тэрбээр "Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын захирамжаар судалгаа хийх ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулж, үүний дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Тианжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах судалгаа, тооцоо хийх шаардлагатай байгаа албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн.
Ямар ч газар олгоогүй, гүтгэлэг
Нийслэлийн Засаг дарга миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд судалгааны талаар албан бичиг илгээсэн. Энд ямар нэг газар олгоогүй, харин тариаланчдад хэрхэн хүлэмж байгуулах талаар судалгааг хийх талаар байсан. Гэвч үүнийг зориудаар гуйвуулж байна. Ийм мэдээлэл гарах болсон нь С.Мөнхчулууны ашиг сонирхолтой холбоотой. Түүний хувьд төрийн өмчийн компанийг хувьчилж авах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан ч би зөвшөөрөөгүй учраас ийнхүү гүтгэлэг тарааж байна. Үүнийг нь мэдэх хүмүүс бий.
Төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдсан. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийснээс болж энэ удаагийн осол гарсан. Үүнийг нуун дарагдуулахын тулд хүмүүс асуудал гаргаж ирж байна. Шүд эрүү нүүрний төвийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авсан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 метр квадрат байрыг авсан нь дээр гэж би НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга байхдаа буцааж байсан ч худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлсэн. Энэ асуудлын ард ч мөн л хууль бус үйлдэл нь илрэх гэж буй хүмүүс байна" гэв.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСЛИЙН 3 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОМИЛОЛТОД ЯВСАН БАЙНА
С.Амарсайхан үргэлжлүүлэн "Сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд олон жил туслах нь зуучлагч болсон аж ахуйн нэгжүүдийг дуудаж ирж дарамталдаг байдал байсан. Таван жилийн өмнө эхэлсэн тусгай замын автобусны 270 сая америк долларын төсөл зогссон, тендер зарлахаар дарга нар өөрсдийн компанийг оруулах гэж зүтгэсээр ямар ч үр дүнгүй 3 сая америк долларыг нь зарцуулчихсан байна. Үүнийг дарга нарын томилолт, тавилга аваад дууссан байна. Энэ асуудлыг дэлгэнэ, хариуцлагагүй ажилласан хүмүүсийг хална гэсэн учраас ийн надтай холбоотой асуудал гаргаж ирж байна.
Баянзүрх дүүрэгт хоёр удаа төрийн аудитын хязгаарлалттай дүгнэлт авсан. Энэ дүүрэгт ажил хийж байгаа хүн байхгүй. 360 гаруй мянган иргэд, оршин суугчдын хувь заяагаар сүүлийн гурван жил тоглож байна. Санхүүжилтээ ил болго гэхээр энд тэнд жагсаал цуглаан хийж, гурван долоо хоног төрийн байранд хооллож ундалж, унтаж, зодолдож байна. Хуульгүй юм шиг аашилж байна.
Газар чөлөөлөх нэрээр 3 тэрбум төгрөгөөр газар худалдан авсан байна. Ямар ч шаардлага хангахгүй, ажил хийх боломжгүй газар худалдан авсан байна. 200 сая төгрөгийн газрыг 500 саяар зардаг гэх мэтчилэн олон хууль бус зүйл байгааг ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Дохио зангаагаар нь ажилладаг дарга нар байхгүй болсон, хууль бус үйлдэл нь таслагдсан, ах дүү амраг садангаараа дамжуулан хахууль авдаг байсныг нь бул хар чулуу шиг С.Амарсайхан ирсэн учраас ямар ч аргаар хамаагүй зайлуулах гэсэн компанит ажил явж байна" гэсэн тайлбарыг хийлээ.

ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ ХХК НАДТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ
Баянгол дүүргийн 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга барьж буй асуудлаар тэрбээр "Хоёр сургуулийн өргөтлийн ажил хийж байгаа юм. Нэг ажил хийх гээд нөгөөх нь сүйтгэж байгаад би ч бас эмзэглэж байна. Өөр газар хийх гэсэн боловч Баянгол дүүргийн АН-ын намын үүр байгаа учраас хөлбөмбөгийн талбайд өргөтгөл барьж байгаа юм билээ" гэв.
"Зүүнбаян рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан
Туулын бургасыг хядаж барилга барьсан гэх "Зүүнбаян Рефайнери" ХХК-ийн дарга хэмээн мэдээлэл хийгээд буй О.Сайнбаяр нь Засаг даргын ХОМ-тээ дурдсан "Оюуны ундраа" ХХК-ийн хамгаалалтын албаны даргаар ажилладаг талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар түүнээс тодруулахад "Оюуны ундраа групп 1700-1800 гаруй ажилтантай. Би НИТХ-ын дарга болсноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцолгүй хоёр жил болж байна. Олон мянган хүнтэй компанийн ажилтнуудыг бүртгэх боломж байхгүй учраас би одоо мэдээлэл өгөх боломжгүй. О.Сайнбаяр гэж нөхөр үйл ажиллагаа нь зогссон гэдгийг хэвлэлийн хурал хийж зарлаж байна лээ. Энэ компани надад хамаагүй. Хамааралгүй зүйлийг хамаатуулах гэж байна. "Зүүнбаян рефайнери" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нурааж, нөхөн сэргээх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан" гэлээ.