-ТОМИЛОЛТ-
Япон хүний хөдөлмөрч зан, үсрэнгүй технологи, үйлчилгээний соёлын ачаар Токио хот дэлхийн төв хотуудын нэг болжээ. Жил бүр Токиог, Япон улсыг зорих жуулчдын тоо 20-30 хувиар өсөж, 2015 онд л гэхэд 19 сая жуулчин хүлээн авсан гээд бодохоор үнэхээр хүний хөл тасардаггүй газар гэдгийг батлах мэт.
Энэ л олны хөлийн газраар зочилж, хөгжил дэвшлийг бахдан, хүн зон, хүсэл сонирхолтой нь бага боловч танилцсан аяллынхаа сэтгэгдлийг уншигч тантай хуваалцаж байна.
Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар GoGo мэдээний агентлагийг төлөөлөн сэтгүүлч миний бие арлын Японд зочлох боломж тохиосон юм.
Нарита олон улсын онгоцны буудалд их үдийн үед газардаж, орчуулагч Рио Оцүкагийн хамтаар их хөлийн газар Токиог зорив. Наритагаас Японы нийслэл хүртэл 60 орчим километр бөгөөд хурдны замаар давхисаар Токиод хүрэх нь тэр.
Өвлийн сүүл сар болж буй хэдий ч гадаа нэмэх градус заана. Гэвч цаанаа л нэг жихүүн салхитай. -20 градусын хүйтнээс нэмэх 9 градуст очиж байгаа гэсэн сэтгэлээр нимгэн хувцастай гарсан маань тийм ч зөв шийдвэр байсангүй. Давхар өмдтэй ч чичрэх миний хажууд эндхийн хүмүүс их чийрэг байв. Шилэн трико, бүр нүцгэн хөл дээрээ зуны гутал өмссөн байхтай ч таарна.

Энд өвлийн сүүл сар болж байгаа гэхэд яг л намар шиг налгар бас, хаа нэг шарласан навчийг эс тооцвол модод нь ногооноороо.
Их тэнгисийн дунд орших Их Наран улс манай улстай дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 45 жилийг ардаа үджээ. Өнгөрсөнд үлдсэн хар толбыг “баллуурдаж”, элэгсэг дотно харилцсан энэ 45 жилийн сүүлийн хорьд нь найрсаг харилцаа улам бат бөх болов. Хоёр улс бүхий л талаар харилцаж, тэдний бидэнд үзүүлэх тусламжийн тоо ч өссөөр.
Эргээд хариу нэхэлгүй тусалж байгаа нь хүний төлөөх үйл хэрэг гэдгийг манай улсад Элчин сайдаар сууж байсан Т.Шимизү хэлдэг байсныг энд ирээд дахиад л мэдрэх нь тэр. Хамгийн эхний уулзалтын зочид Япон улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын дэд дарга Ёошимицү Морихиро, Гадаад хэргийн яамны БНХАУ, Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Сатоши Морий нар байв.
Тэд Монголоор мэндчилж, Монголоор сайн ярьж байсан нь сэтгэлийг минь хөдөлгөж байсныг нуух юун. Дэлхийг дагуулдаг улсын төрийн албаныхан төрөлх хэлээр минь ярьж байна гэдэг яах аргагүй маш их хүндлэл мөнөөс мөн билээ.

Дэлхийн хамгийн том хотоор шалгарсан Токио хот анх Эдо гэх нэртэй загасчлалын тосгон байсан гэдэг. 1869 онд тухайн үеийн эзэн хаан Мэйжигийн шинэчлэлээр Эдо тосгонд нүүж ирснээр Зүүн нийслэл буюу Токио хэмээн нэрийдэж.
Түүхийн шарласан хуудсыг сөхвөл, 1923 оны есдүгээр сарын нэгэнд рихтерын шаталбараар есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсноор хотын тэн хагас нь нуранги болж, 90 гаруй мянган хүний амийг авч оджээ.
Аймшигт энэ үйл явдлын дараа хотыг бүхэлд нь дахин барьж, сэргээсэн ч дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсан агаарын довтолгоонд өртөж, хот бүхэлдээ сүйдсэн байна. Гэсэн ч Япончууд хотоо маш хурдацтайгаар сэргээж чадсан бөгөөд үүнийхээ баталгаа болгон 1964 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн тавцанд гарч ирснээ зарласан юм.
Газар нутгийнх нь 80 хувийг хадархаг уул эзэлдэг тус улсын нийслэл бол хамгийн их тэгш талаас бүрдсэн газар. Олон шалгуурыг сөрж боссон Токио хот өнөөдөр тэнгэр баганадан дүүхэлзэж байна.
Өндөр барилгууд, яарсан хүмүүс. Токио хотын төвд очоод яг л кинонд тоглож байгаа юм шиг санагдсан. Их замын голд гацчихсан. Хөдөлгөөн маань удааширч харин бусад нь гэрлийн хурдаар урсаад л...

Зай талбайн ашиглалтыг утгаар нь харуулах Токио хот яг л эвлүүлдэг тоглоом шиг. Энэ зайнд ийм барилга, тэр зайнд тийм барилга гээд л бүгдийг нь маш нарийн зохион байгуулсан. Нэг байшингаас нөгөө байшин руу дээгүүр, доогуураа холбогдоод л сүлжээд байх нь тэр. Дээрээ тэнгэр баганадсан барилгуудтай харин газар доор ч мөн дахин нэг хот мэт барилга байгууламжууд. Сүлжилдсэн олон давхар зам, сүрлэг байшин ийм л дүр зургийг харах гэж энд олон жуулчид ирдэг гэх. Шибүяагийн уулзвар, Токио цамхаг, Эзэн хааны ордон, Токио Скайтрий, Солонго гүүр, Диснэйлэнд, Парламентын ордон гээд энд үзэж сонирхох зүйл олон. Хамгийн үнэнч нохой гэгддэг Хачикогийн дурсгалд зориулан босгосон хөшөөтэй Шибүяагийн буудал бол Токиод очсон хүн бүрийн очих ёстой газар.
Токио хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй энэ буудал тус хотын хамгийн алдартай том метро станц юм. Ойролцоогоор өдөрт үүгээр арван сая хүн зорчдог гэдэг. Энд байрлах дөрвөн замын уулзвараар нэг удаад 3000 хүн зэрэг гардаг. Залуусын гэх тодотголтой Шибүяаг японы загварын төв төдийгүй шөнийн амьдралыг утгаар нь мэдрүүлэх газар юм. Томоохон дэлгүүрүүд нь 21-22.00 цагийн үед хаах ч хоолны болон уушийн газрууд өглөө хүртэл ажиллах нь бий.
Метро станц гэснээс энд замын түгжрэл ёстой “ховрын бараа”. Хотын зах руу бусад хотоос орж ирэх хөдөлгөөнийг эс тооцвол зам дээр түгжрэл үзэлгүй л буцлаа. Бас том, үнэтэй машинууд ч харагдахгүй. Ихэвчлэн жижиг оврын машинууд тэр нь ихэвчлэн такси, хаа нэг тансаг машин харагдана. Зогсоолгүй бол машин авах эрх тэр бүр үүсдэггүй мөн нийтийн тээвэр тултал хөгжсөн учраас хүмүүс нь тэр бүр машин сонирхдоггүй бололтой. Хотын төвд зогсоолд машинаа тавихад дунджаар цагийн 60 орчим мянган төгрөгийн үнэтэй байх аж. Хурдан шуурхай, хаана ч хүргэх метро, галт тэрэг байхад нээрээ зам дээр бөглөрөх ямар ч хэрэг байх билээ дээ.
Дээр хэлсэнчлэн Токиод өвлийн адаг сар болж байгаа хэдий ч ногооноороо. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг үнэхээр байгуулж чаджээ, тэд. Хотын захиргаа төдийгүй иргэд ч ногоон байгууламж, цэцэг, мод тарихдаа тун чиг сайн. Токиогийн 23 дүүргээс хүн амын тоогоор хоёрт орох Сэтагаяа дүүргээр ороод гарахдаа үүнийг ойлгосон. Оршин суугчид нь хашаандаа мод тарьж, бүр зай багатай айлууд нь цэцэг тарьж орчноо тохижуулжээ. Яг л ийм орчныг Гандангийн дэнжид бүрдүүлчихвэл гэж бодогдож байв.

Аялал маань найм хоног үргэлжилсэн юм. Албан уулзалтууд, очиж танилцах газрууд гээд завгүй өнгөрүүлсэн өдөр хоногуудад Япончуудын амьдралын хэв маяг заримдаа хэцүү санагдаж байв. Найм хоногийн аяллын хөтөлбөрийг маань гаргасан Гадаад хэргийн яамны БНХАУ, Монгол улсыг хариуцсан мэргэжилтэн Сатоши Морий оройн хоолны дараа намайг үдээд эргээд л ажил руугаа яарна.
39 настай энэ залуу “хорин жилийн дараа л өдийд би харьдаг болно” гэхэд цаг хэдийн 21-ийг зааж байв. Тэд үнэхээр их ажилладаг. Токиогийн гудамжинд шөнө болдоггүй. Албан байгууллагуудын цонх гэрэлтэй, тэд ажилласаар л. Илүү цагийг хийх шиг болно. Харин нэг авууштай нь ажлын таван өдөр гаргаагүй цаг заваа амралтын өдрүүдэд гэр бүлдээ гаргана.
Үйлчилгээний байгууллагууд ихэвчлэн цагийн ажилтнаар ажиллах хүчээ шийдсэн байх нь элбэг. Дундаж наслалт өндөртэй энэ улсад 60 гарсан хөгшчүүл хүртэл хоолны газар ажиллуулахаас эхлээд бүхий л ажлыг торохгүй хийнэ.
Хүн гэдэг амьтан өөрөө өөртөө үнэнч байх сэтгэл, дадлыг бий болгох ёстой. Үүнийг япон хүмүүс сайн ойлгосон юм шиг. Нийгмийн болоод бусдын өмнө, өөрийнхөө өмнө хүлээх үүргээ тэд маш сайн ойлгодог. Тиймдээ ч энд бусдаас шалтгаалсан бухимдал төдийлэн байдаггүй юм шиг. Нийтийн тээвэрт амар тайван байдал алдагдуулах, оочер дугаар дайрах гээч зүйл үгүй. Өдрийн цагаар хоолны газар дугаарлах шиг болно. Гэхдээ ер бухимдахгүй. Дугаар ихтэй газар бол хоол нь амттай гээд нэмээд дугаарлаад байх шинжтэй шүү.
Энд үйлчилгээ гэдгийг бүрэн утгаар нь үзүүлнэ. Угтахаас эхлээд л хэрэглэгч энд үнэхээр “хаан” юм билээ.
Зарчимч Япончуудын хувьд цаг барих тал дээр үнэхээр гайхалтай. Метроны цаг хүртэл минутаар хэмжигддэг тул 09.03 бол 09.03. 09.05 эсвэл 09.10 биш. Тиймдээ ч тэд үргэлж бугуй эсвэл утасныхаа цагийг харна. Секундээр хэмжигддэг амьдрал энд л өрнөж байх шиг.
Бас нэг сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл талархал болон уучлал гуйх соёл. Үргэлж талархал хэлж, уучлалтыг ч мөн адил гуйна. Уулзалтад товлосон цагаас эрт ирвэл уучлалт гуйна. Лифтэнд суух гээд багтахгүй байхад сууж яваа хүмүүс нь уучлалт гуйна. Зөрөөд өнгөрөхдөө санамсаргүй хүрвэл ч уучлалт гуйна. Асуусан зүйлд нь хариулж мэдэхгүй бол дахиад л уучлал эрнэ. Гэх мэтчилэн хүндлэл гэдэг зүйл цусанд нь шингэсэн мэт санагдсан.
Арлын улсад очоод буцсан хэдхэн хоногт төрсөн сэтгэгдлээсээ цухас хуваалцахад ийм байна.
Аяллын хөтөлбөрийн дагуу тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын их сургууль, Токиогийн их сургуулийн харьяа эмнэлэг, Гадаад худалдааг дэмжих байгууллага, Шизүока муж, Изүнокүни, Яйзү зэрэг хоттой танилцаж, Япон улсаас Монгол улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Т.Шимизү, Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд С.Хүрэлбаатартай уулзсан юм. Явсан газрын сонин сайхан, уулзсан хүмүүсийн өгсөн мэдээллийг цувралаар хүргэх болно.