Сонгууль хаяанд ирсэн энэ үед нам хүчнүүд хэнийг хэний аманд тавихаа
төлөвлөн ид хор найруулж, "нууц"-аа задалж эхлээд байна. Энэ удаагийн
сонгуулийн гол онцлог нь томсгосон тойргоор явагдах. Тийм учраас энэ асуудалд
ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Энэ баасан гарагт /05 16/ хувьсгалт намын
цагаан ордноор ерөнхийлөгч асан Н.Багабандийг Сэлэнгэ аймгаас Нэр дэвших болсон
тухай яриа өрнөж, АН-ынхныг цочролд оруулав болтой. Сонгуулийн өмнөөс буюу аль
2007 оноос л ерөнхийлөгч Багабандийг Завхан аймгаас нэр дэвшинэ гэсэн мессэж
тарж, Нарантуулын Сайхансамбуу нарын эрхмүүд тохироо хийх хүсэлт тавьсан гэх
хардлага гарч байсан. Харин өдгөө нэрсийн дарааллаар 13-р тойрог болох Сэлэнгэ
аймагт урьдчилсан байдлаар АН-аас С.Баярцогт, Э.Бат-Үүл, Ц.Сүхбаатар нарын
лидерүүд, тэдний эсрэг МАХН-аас О.Чулуунбатыг эс тооцвол Ж.Баярмагнай,
Ж.Эрдэнэбат нарын "сул" нөхөд тулаанд орохоор тодроод байсан. Хүч
тэнцвэргүй тулаан өрнөж болохыг тооцоолсон хувьсгалт намын УЗ-ийнхөн яаралтай
хуралдаж экс ерөнхийлөгч Н.Багабанди, О.Чулуунбат, ХХАА-н сайд асан Насанжаргал
нарыг Сэлэнгэд тавьж байгаа сурагтай. Сайд асан Насанжаргал гэхэд 2004 оны
сонгуульд Э.Бат-Үүлд цөөхөн хувийн зөрүүтэйгээр ялагдаж байсан туршлагатай
нэгэн. Ямар ч байсан намынхаа 25-р их хурлын үеэр жинтэйхэн үг хэлэн мөр нэгт
нөхдөө шоконд оруулах дөхсөн экс ерөнхийлөгч намдаа "ногоон
гэрэл"-ээр нэг суудал авчирахаар Сэлэнгэ тийш жолоогоо залах эсэх нь тун
удахгүй тодорхой болох биз.