Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа.
Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирж иргэдэд олгох юм байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл өгсөн бөгөөд худалдан авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын ажлын алба хариуцна.
Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийн гаргах бөгөөд одоогоор нийт зарцуулах төсвийн хэмжээг хэлэх боломжгүй байгаа юм. Учир нь ажлын хэсэг тооцооллыг гаргаж танилцуулсны дараа холбогдох үйлдвэртэй шууд гэрээ хийх юм байна.
100 гаруй мянган өрхөөс авсан судалгаагаар 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан байна. Тиймээс битүүмжлэл дээр сайжруулахыг тэрбээр зөвлөсөн
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Угаарын хийнд хордсон зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байна. Энэ чиглэлээр сүүлийн 20 жилд агаарын бохирдлыг бууруулахаар олон ажил хийсэн ч аливаа ажлыг системтэй, цогцоор нь хийлгүй өдий зэрэгт хүрсэн. Засгийн газраас 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг "Таван толгой түлш" ХХК үйлдвэрлэж ард иргэдэд түгээж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар хийх ажлуудаа улам эрчимжүүлнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад шат шатандаа анхаарал, аюулгүй байдлаа хангаагүйгээс угаарын хийд хордсон тохиолдол гарсан учраас ард иргэддээ зориулан угаарын хий мэдрэх тоног төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр төвийн зургаан дүүргийн иргэдэд хүргэх шийдвэр албан ёсоор гарлаа.
Агаарын бохирдолтой тэмцэхэд аливаа нэг асуудал гарвал бодлогоо зогсоох алдаатай шийдвэрийг үе үеийн Засгийн газар гаргаж байсан. Энэ удаагийн Засгийн газар үүнийг давтахгүй. 25 мянган тонн шахмал түлшийг борлуулсан. Хамгийн сүүлд гарсан ослууд бий болсон тул бид түүхий нүүрсээс сайжруулсан түлшинд шилжиж байгаа шилжилт нь галлагаандаа хийж буй хувьсал тул ард иргэд битүүмжлэл сайтай байх ёстойг харуулж байна.
Зөв ойлголт нь битүүмжлэл сайтай зууханд бүрэн шаталт явагдаж, угаарын хий бага байсан гэв
Сайжруулсан зуух болон битүүмжлэл хоёр өөр. Тухайн иргэд өөрсдөө хариуцах ёстой. Түүвэр судалгаагаар энэ байдал ажиглагдсан. Зөв ойлголт нь битүүмжлэл сайтай зууханд бүрэн шаталт явагдаж, угаарын хий бага байсан. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш түлж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.
Тэрбээр мөн бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах, стандарт бус зуухыг ашиглахгүй байх шаардлага тулгарч байгааг хэллээ.
Орчны бохирдлыг бууруулах газраас 100 гаруй мянган өрхөөс авсан судалгаагаар 51.4 хувь нь уламжлалт зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан байна. Тиймээс битүүмжлэл дээр сайжруулахыг тэрбээр зөвлөсөн юм.
Хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор хариуцлагын асуудал яригдах ч хариуцлага нэрийн дор сайжруулсан түлшээр хангах ажлыг зогсоохгүй гэдгийг хэллээ.