Шотландын засгийн газар өнгөрсөн жил 22 сая орчим мод тарьж, анх удаа мод тарих зорилтоо давуулан биелүүлжээ. Мод тарих нь агаар мандлаас нүүрсхүчлийн хийг арилгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг хэрэгслүүдийн нэг юм.
Шотландууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд өнгөрсөн жил 11,200 га талбайд мод тарьсан бол 2024 он гэхэд 10-15 мянган га талбайд мод тарихаар төлөвлөж байна.
“Мод тарьснаар Шотландад 9.5 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандлаас арилгаж чадсан. Энэхүү үзүүлэлт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ямар их ач холбогдолтойг харуулж байна” хэмээн тус улсын Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан захирал Фергус Эвин ярьжээ.
Шотландын нийт газар нутгийн 18.7 хувь нь модоор бүрхэгдсэн байдаг аж. Тус улсын эрх баригчид энэхүү үзүүлэлтийг 2032 онд 21 хувь болгох зорилт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: BBC