Бусан Үндэсний Их Сургуулийн (PNU) Механик инженерийн сургуульд эрчим хүчний систем чиглэлээр докторын зэрэгт суралцаж буй Ш.Лхагвадоржийг бид урьж ярицлаа.
Тэрээр “Нүүрсийг байгалийн түлш биомасстай хольж хорт утааг багасгах” сэдвээр өдгөө дипломоо бичиж байгаа ба судалгаагаа Цэвэр Нүүрсний төвтэй хамтран монгол нүүрсэн дээр хийжээ.
“МОНГОЛ НҮҮРСИЙГ МОНГОЛ ХҮН Л САЙН СУДАЛЖ ЧАДНА, ЧИ ҮҮНИЙГ ХИЙ” ХЭМЭЭН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ДААЛГАСАН
Тэд бидэнд 500 сая ам.долларын зээл олгохдоо “Танай улсад агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллыг орон сууцжуулахаас илүүтэй эрчим хүчний чадамжаа нэмэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байсан. Гэтэл бид тэр зээлээ аль хэдийнэ шинэ орон сууцанд зарцуулаад эхэлчихсэн.
-Сайн байна уу. Та БНСУ-ын Бусаны Их сургуулийн Цэвэр Нүүрсний төвтэй (PNU, PCCC) хамтран монгол нүүрсэн дээр судалгаа хийсэн нь их сонирхол татаж байна. Чухам ямар төрлийн судалгаа болон үр дүн нь хэрхэн гарсан талаар бидэнд сонирхуулаач?
-Би докторын дипломооо цэвэр нүүрсийг биомасстай хольж хорт хийг бууруулах сэдвээр бичиж байна. Биомасс гэдэг нь хаягдал мод, газар тариалангийн хаягдал, малын баас гэх мэт амьд организмын бодисын массыг эсвэл тэдгээрийн биеийн хэсгийг нэрлэдэг. Энэ нь шаталтыг сайжруулахаас гадна байгаль, хүнд хортой нөлөөтэй хүчилтөрөгчийн ислийг багасгахад тустай байдаг. Эхний судалгаагаа монгол нүүрсэн дээр хийсэн нь маш амжилттай болсон. Манай профессор анх Монгол яваад ирэхдээ агаарын бохирдол их байгааг хараад манай улсын нүүрсэн дээр судалгаа хийх шаардлагатай байгааг хэлсэн. Тэгэхийн тулд “Монгол нүүрсийг монгол хүн л сайн судалж чадна, чи үүнийг хий” хэмээн судалгааны ажлыг даалгаж байсан.
Энэ нь 2017-2018 онд БНСУ-ын Засгийн газраас хөгжиж буй орнуудад тусалдаг төслийн шугамаар Монголын найман оюутан, таван багш Солонгосын профессоруудтай хамтраад Монголын нүүрс Багануур, Шивээ-Овоо, Налайхын нүүрсэн дээр судалгаа болон туршил хийсэн.
Монголын коксжсон нүүрс маш сайн. Тэр дундаа Тавантолгой, Алагтолгойн нүүрс экпортолж болохуйц хэмжээний нүүрсэндээ орно.
БНСУ газрын баялаггүй, нүүрсний импортоо Австрали, ОХУ, Индонезоос авдаг. Тус улсын эрчим хүчний 40 хувийг нүүрсний цахилгаан станц, 30 хувийг атомын цахилгаан станц хангадаг бол үлдсэн хувийг газ, нар салхины эрчим хүчнээс гаргаж авдаг. Далайд гарцгүй учраас Монголоос импортлох боломжгүй юм. Гэхдээ бид нүүрсээ өөрсдөө угааж боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгож чадах юм бол онгоцоор авах боломжтой ч гэж солонгос мэргэжилтнүүд ярьдаг.
Манай улсын хувьд агаарын бохирдол их байгаа ч нөгөө талдаа нүүрс түлэхээс өөр аргагүй. Учир нь цахилгаан станцууд нь хүчин чадлаа дийлдэггүй. Манай цахилгаан станцууд бүгд 40-50 жилийн настай болсон. Харин саяхан Японы ЖАЙКА байгууллагаас IV цахилгын станцад зуух, удирдлагын системийг шинэчилсэн байсан. БНСУ-д 30 жил тутам станцуудаа бүрэн шинэчилдэг.
Солонгосчуудын авч байгаа дундаж цалин биднийхээс хамаагүй маш өндөр шүү дээ. Гэсэн ч тэд орон сууцны зээлэндээ маш бага хүү төлдөг.
Өнгөрсөн онд манай улсын ерөнхий сайд БНСУ-д айлчлаад агаарын бохирдол бууруулах чиглэлээр 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл авахаар болоход тус улсын Засгийн газраас “Танай улсад агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллыг орон сууцжуулахаас илүүтэй эрчим хүчний чадамжаа эхний ээлжид нэмэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байсан. Гэтэл БНСУ-аас авсан 500 сая ам.долларын зээлээ аль хэдийнэ орон сууцанд зарцуулаад эхэлчихсэн шүү дээ. Харамсалтай нь зөвхөн шинээр орон сууц нэмснээр утаа буурах бус тэдгээрийг хангах цахилгаан эрчим хүч, станц нэн түрүүнд шаардлагатай байгаа юм. Эндэхийн орон сууцны үнэ манайхтай бараг ижил. Гэтэл солонгосчууд манай зээлийн хүүг сонсоод маш их гайхдаг. Учир нь эндэхийн орон сууцны хүү 0.1 хувь, зарим нь 1 хувь байдаг юм. Солонгосчуудын авч байгаа дундаж цалин биднийхээс маш өндөр шүү дээ. Гэсэн ч тэд маш бага хүү төлдөг.
Монголын нүүрс тэр дундаа Багануурийн нүүрсний бүтэц, элементүүдийг судалж чийгийг бууруулж сайжруулсан нүүрсний судалгаа бүхий төслийг БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалтаар тун удахгүй хийнэ.
Солонгосчууд өмнө нь нүүрсний хэрэглээтэй, түүнээсээ шалтгаалж агаарын бохирдолтой ч байв. Яг л бидний одоогийнх шиг шахмал түлш хийж хэрэглээндээ ашигладаг байсан.
- Одоо бидний ашиглаж байгаа сайжруулсан түлш хэр үр дүнтэй бол? Утаа харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ч бүтцийн хувьд ямар нүүрс гэдгийг иргэд мэдэхгүй байгаа. Хөгжингүй оронд нүүрсний судалгаа хийж буй хүний хувьд дүгнэвэл...?
- Тэр бол сайжруулсан бус шахмал түлш шүү дээ. Тавантолгойн сайн чанарын нүүрсийг Хятад руу гаргадаг бол үлдэгдэл нүүрсээр одоо хэрэглэж байгаа шахмал түлшийг хийдэг. Гэхдээ тухайн нүүрсний элементийн судалгааг бид хийгээгүй учир чухам ямар гэдгийг хэлж мэдэхгүй юм. Монголд судалгааг нь хийсэн л байх. Гэхдээ яг шаталтаас гарах элементүүд, ялгаруулж буй утааны бүтцийг олон нийтэд нээлттэй танилцуулаагүй шүү дээ. Тэр талаарх мэдээллийг уг нь олон нийтэд ил байлгах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв тэр судалгаа нь байвал надад ч бас хэрэгтэй л байна.
Уг шахмал түлшнээс гарах утаа нь үнэхээр түүхий нүүрсийг бодоход харьцангуй бага ч гэсэн гэр хорооллын нөхцөлд ашиглахад тохиромж муу нүүрс. Учир нь уг түлш асахдаа удаан буюу гал асаж эхлэх үед хорт утааны найрлага агуулагдсан CO буюу угаарын хий үүсдэг. Энэ CO элементээс болж насанд хүрсэн хүнээс илүүтэй бага насны хүүхэд илүү өртөх магадлал нь 50 хувиас дээш байдаг. Учир нь CO элемент нь агаараас илүү хүнд байдаг учраас агаарын доод хэсэгт байрладаг гэсэн үг. CO элемент нь өнгөгүй, үнэргүй хий ч хүчтэй хортой, хүний бие махбодид орвол хүчилтөрөгчийн дутагдал үүсгэдэг. Тиймээс гал асааж эхлэх үед 10-15 минут цонх, хаалгаа бага хэмжээгээр онгойлгож байхад гэмгүй.
БНСУ-д 10 өрхийн 8 нь ахуйн хэрэглээндээ газ ашигладаг
2013-2016 онд IV цахилгаан станцийн хажууд сайжруулсан түлшний үйлдвэр барина гээд урьдчилсан судалгаагүй ажлыг эхлүүлээд амжилтгүй болсон. Нүүрсний судалгаагаа эхлүүлэхээр профессортойгоо хамт Монголд очиход тухайн үеийн ЭХЯ-ны түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гэх эрхэм бидэнд энэхүү ажлыг эхлээд удаагүй байхад нь танилцуулж байсан. Улсын зардлаар хийсэн энэхүү ажил тухайн үед амжилт олоогүй учир 2016 онд зогссон. Ний нуулгүй хэлэхэд, утаатай байх нь зарим эрх мэдэлтнүүдэд ашигтай байдаг байх. Саяхан л нэг гишүүн “Янданд шүүлтүүр хийе” гэж ярьж байхыг сонссон. Янданд хэзээ ч филтер хийж болохгүй. Хийлээ гэхэд тортогоор дүүрэх, гацах юм бол шууд угаартаж иргэд амиа алдах эрсдэл өндөртэй.
-Монгол нүүрсний онцлог ямар байдаг вэ?
Монголын коксжсон нүүрс маш сайн. Тэр дундаа Тавантолгой, Алагтолгойн нүүрс экпортолж болохуйц хэмжээний нүүрсэндээ орно. Нүүрсний чанарыг тав хуваадаг бол дээрх хоёр нь чанарын хувьд дунд ангилалдаа ордог. Харин Шивээ-Овоо, Багануурынх “залуу” нүүрсдээ ордог. Өөрөөр хэлбэл, чийг ихтэй, карбон багатай, үнс ихтэй бөгөөд гэр хороололд ашиглахад л хангалалтай. Учир нь өндөр мегават үүсгэж чадахаар биш болохоор цахилгаан станцад тохиромжгүй байдаг.
Солонгосчууд бидэнд туслахыг хүсдэг. Гэтэл манайхан “Надад ямар ашигтай вэ” гэж хамгийн түрүүнд асуудаг.
Солонгосчууд өмнө нь нүүрсний хэрэглээтэй, түүнээсээ шалтгаалж агаарын бохирдолтой ч байв. Яг л бидний одоогийнх шиг шахмал түлш хийж хэрэглээндээ ашигладаг байсан. Гэхдээ манайд хэрэглэж байгаагаас ондоо буюу арай том нүүрс юм. Түүний дараа газын хэрэглээг 1972 оны эхээс нэвтрүүлсэн. Эхэндээ хүмүүс хэрэглэж чадахгүй байсан ч одоо бол 10 өрхийн 8 нь газ хэрэглэдэг гэх судалгаа бий. Одоо бол нүүрсийг мах шарахдаа л ашигладаг. Гэхдээ бидний ашигладаг шиг бус модны нүүрсийг хэрэглэдэг.
- Монголд газын хэрэглээг нэвтрүүлэх боломжтой гэж та боддог уу?
Монголд газын хэрэглээг нэвтрүүлэх бүрэн боломжтой ч одоо гэр хороололын зохион байгуулалт муу учраас хийхэд их зардалтай болох байх. Манай улс ч өөрсдөө газ үйлдвэрлэх бүрэн боломжтой шүү дээ. Газ болон бензин үйлдвэрлэх шинэ тоног төхөөрөмжийг БНСУ-ын Эрчим хүчний Судалгааны Хүрээлэн (KIER) бүтээгээд одоо уг үйлдвэр АНУ-д баригдаж байгаа юм. Ер нь Солонгосчуудаас энэ талаарх судалгаа, туршлага хуримтлуулж болно.
-БНСУ-ын Бусаны Цэвэр нүүрсний төвийн (PCCC) профессорууд Монгол улсын агаарын бохирдол, түүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар ямар бодолтой байдаг бол?
-Хамгийн нэгдүгээрт авлигалыг бууруулах шаардлагатай гэдэг. Солонгосчууд бидэнд туслахыг хүсдэг. Гэтэл манайхан “Надад ямар ашигтай вэ” гэж хамгийн түрүүнд асуудаг. Дээр дурдсан төслийг хэрэгжүүлэхэд яам, хамааралтай байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас гарын үсэг авах шаардлагатай болсон. Гэтэл гарын үсэг зуруулах гэж бүтэн хоёр сар хөөцөлдсөн. Олон газар руу холбогдож асууна, “Тэр хүнтэй ярь, энэ хүнтэй холбогд” гэсээр сүүлдээ консулаар дамжуулсан. Төслийн хугацаа давчуу байсан болохоор энэ нь бидний ажлыг их цалгардуулж байлаа.
Тэд монголчууд сайн чанарын сайжруулсан нүүрс гаргаж авахын тулд мэргэжлийн түвшинд сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай гэдэг.
Удахгүй хийх судалгаандаа зориулж Багануур, Шивээ-Овоо, Налайхын 10 кг нүүрс авахын тулд 18 материал бүрдүүлж байгаа юм. Тодорхойлолт авахын тулд дахин нэг тодорхойлолт нэхдэг тогтолцоо манай төрийн байгууллагуудын бүхий л шатанд байна. Нүүрсний түүхийн тодорхойлолт аваад очихоор тухайн түүх нь үнэн гэсэн бичиг нэхэж байгаа юм. Гэх мэт нийт 18 материал цуглуулах шаардлагатай болсон. Угтаа бол БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалтаар манай орны нүүрсэд судалгаа хийх гээд байгаа юм шүү дээ. Долоохон хоногийн хугацаатай очсон би ажлаа хангалттай амжуулж чадалгүй буцсан. Надтай хамт явсан солонгос профессор маань хүртэл толгой сэгсэрч “Монголд ажил бүтээнэ гэдэг ямар хэцүү юм бэ” гэж билээ.
Тэд монголчууд сайн чанарын сайжруулсан нүүрс гаргаж авахын тулд мэргэжлийн түвшинд сайтар бэлтгэгдсэн боловсон хүчин шаардлагатай гэдэг. Тиймээс төслийн хүрээнд МУИС, ШУТИС, ЭмАйЮу сургуулиудын нийт найман оюутны бүх зардлыг тэд даан Цэвэр нүүрсний төв дээр 21 хоногийн хугацаанд сайжруулсан нүүрс хийх техник бүхий практик сургалтад хамрагдсан. Солонгос оюутнууд баг болж хуваагдан хамтдаа туршилт хийж, Солонгос, Монголын цахилгаан станц, эрчим хүчний байгууллагуудын төлөөллүүдийн илтгэлийг сонсон хэлэлцүүлэгт оролцсон.
Энд мэргэжлээрээ ажиллан хангалттай туршлага хуримтлуулаад ойрын хэдэн жилдээ Монголдоо нүүрсний жижиг лаборатори байгуулах бодолтой байна. Миний цаашид хийж бүтээх зүйлс бүхэн Монголтой минь холбогдоно.
Мөн өмнөх төслөө бид МУИС, ШУТИС, ЭмАйЮу сургуулиудын 5 багш, профессоруудтай хамран “2017 SUMMER SCHOOL & ENERGY FORUM” Монголын агаарын чанарыг сайжруулахын тулд байгаль орчинд ээлтэй өрхийн нүүрсний бодит хэрэгцээнд тулгуурлан үйлдвэрлэх сэдвээр Эрдэм шинжилгээны бага хурал зохиосон. Төслийг хийж гүйцэтгэхэд Монгол талаас ихээхэн үүрэг гүйцэтгэж тус болсон МУИС-ийн Проф. Б.Энхсаруул багш, ШУТИС-ийн Проф. Ж.Цэвэн-Ойдов багш, Бусаны Их сургуулийн (PNU, PCCC) Проф. Чун-Хван Жон болон бусад эрдэмтэн багш нартаа энэ дашрамд талархсанаа илэрхийлж байна.
-Та сургуулиа төгссөний дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Докторын зэргээ хамгаалж сургуулиа төгсчихөөд Тэжон хотод байх БНСУ-ын Эрчим хүчний Судалгааны Хүрээлэнд судалгааны ажилтнаар 2020 он гараад ажиллахаар болсон. Тус хотод шинжлэх ухаан, технологийн их сургууль, хүрээлэн олон байдаг. Энд мэргэжлээрээ ажиллан хангалттай туршлага хуримтлуулаад ойрын хэдэн жилдээ Монголдоо нүүрсний жижиг лаборатори байгуулах бодолтой байна. Манай улс сайжруулсан нүүрсийг ойрын хэдэн жилдээ ашиглана шүү дээ. Эцэст нь хэлэхэд миний цаашид хийж бүтээх зүйлс бүхэн Монголтой минь холбогдоно.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.