УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11.30 цагийн орчимд эхэллээ. Хуваарийн дагуу байнгын хорооны хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байв.
Гэвч холбогдох сайд нар нь яг одоо Ерөнхийлөгчид дуудагдсан тул асуудлыг түр хойшлуулж, Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцэж эхэлье гэж байнгын хорооны дарга Д.Заяабал алх цохив.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 6-р сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хоёр хуулийн төслийн Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар ахалж байна.