Монголд арт киног таниулах, монгол уран бүтээлчдэд гадаадын уран бүтээлчидтэй өрсөлдөж, хөгжих боломж олгон, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг түүчээлэх зорилготой Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) энэ сарын 9, 10, 11-нд “iCinema” кино театрт болох гэж байна.
Тус наадмыг “Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
Индепендент кино гэдгийг тухайн улсын кино урлагийн түгээлтийн болон хийц маягийн зонхилох чиг хандлагаас эрс ялгарахуйц, цэвэр арилжааны зорилгоор бүтээгдээгүй, зохиогч, найруулагчийн хувийн бүтээлч дуу хоолой чухалчлан илэрсэн кино хэмээн тодорхойлж болох юм.
Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох бөгөөд энэ жил 52 орны 268 бүтээл ирсэн билээ. Улмаар уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 25 бүтээлийг тодруулсан бөгөөд эндээс 10 нь Монгол кино байгаа аж.
"Алтан хальс" холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат:
"Энэ наадмын хүндэт зочноор Герман хэл, соёлын “Гёте” институттэй хамтран Германы нэрт найруулагч Фатих Акиныг урьсан.
Фатих Акин нь Берлиний олон улсын кино наадмын дээд шагнал Алтан баавгай (2004 он, Хананы эсрэг), Каннын кино наадмын Шилдэг кино зохиолын эзэн (2007 он, Амьдралын ирмэгт), дөнгөж болж өнгөрсөн 70 дахь удаагийн Каннын наадамд “Бүдгэрэхүй” бүтээлээрээ жүжигчин Дайн Кругерт “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг олж өгсөн.
Сайхан мэдээ дуулгахад дэлхийн хэмжээний том найруулагчийн "Чик" киноны гол дүрд нь монгол хүү Б.Ананд тоглосон юм. Б.Ананд Германы кино наадмаас шинэ дүр төрх шагнал хүртсэн" гэлээ.
Уг киноны Ази дахь нээлтийг хийхийн зэрэгцээ жүжигчин Б.Ананд, найруулагч Фатих Акин нартай киноны дараа уулзалт ярилцлага хийнэ. Мөн кино уран бүтээлчдэд зориулан мастер класс зохион байгуулна" гэлээ.
iCinema кино театрын захирал Х.Жигжидсүрэн:
"Турк гаралтай герман найруулагч Фатих Акин дэлхийн шилдэг найруулагчдын тоонд орж байна. Мөн анхны бүтээлээрээ дэлхийд гарч ирсэн халимаг найруулагч Элла Манжеева оролцоно. Элла Манжеева шүүгчээр ажиллана. Мөн кино уран бүтээлчдэд зориулж мастер класс зохион байгуулна" гэлээ.
Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болох бөгөөд наадмын дээд шагнал болох “Golden Reel Award - Алтан хальс шагнал” -ыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Мөн дараах шагналыг олгоно.
- Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)
- Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
- Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)
Түүнчлэн шагналт уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд бүтээлээ толилуулах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Оскарт өрсөлдөх эрхтэй болдог.
Юнител группын Номадиа пикчерс наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2013-2016 оны Алтан хальс андерграунд кино наадмын шилдэг бүтээлүүдийг Юнивишний “0” сувгаар хүлээн авч үзэх боломжтой юм байна.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
- Берлиний олон улсын кино наадамд “Цахлай” киногоороо шалгаран оролцсон ОХУ-ын Халимаг гаралтай найруулагч Элла Манжеева – Наадмын ерөнхий шүүгч
- Нийтлэлч Б.Баабар
- МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор, доктор Ph.D Ч.Болдбаатар багш
- ЮНЕСКО-н Монголын Үндэсний Комиссын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг (“Шөнийн галт тэрэг” хамтлагийн дуучин)
- Юнител Группын Номадиа Пикчерсийн продюсер, эвлүүлэгч М.Төгөлдөр