Энэхүү үзэсгэлэнтэй холбогдуулж Монголын гэрэл зурагчдын дунд "Даяарчлагдаж буй дэлхий ертөнц гэрэл зургийн дуранд" хэмээх сэдвээр уралдаан зохион байгуулагдсан байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулсан "Гамма фото" агентлагийн захирал С.Цацралттай цөөн хором ярилцлаа.
-Даяарчлалын
сэдэв дор манай гэрэл зурагчдын бүтээл ямар болсон бэ? Ихэвчлэн ямар сэдвийг
хөндсөн байв?
-"Даяарчлагдаж буй дэлхий ертөнц гэрэл зургийн дуранд" сэдвийн
хүрээнд манай 30-аад гэрэл зурагчид оролцсон л доо. Манай зурагчдын хувьд
даяарчлалын сэдвүүд нь голдуу сөрөг талаас нь харуулсан байсан. Би бодохдоо
даяарчлал гэдэг сэдвээ сайн ойлгоогүй юм болов уу гэж бодсон. Яг даяарчлалын
сэдвээр зураг авах юм бол Монгол оронд асар гоё сэдвүүд олон бий шүү дээ. Тийм
зураг гарч чадаагүй.
-Ихэвчлэн
сөрөг талаас нь авсан зургууд байсан гэлээ. Яг ямар зургууд
байсан бэ?
-Манайхан ихэвчлэн хогийн тухай сэдэв хөндсөн байна лээ. Үнэхээр нүдэнд
нь хог ихээр харагддаг болохоор тэр байх л даа. Ганц нэг хүмүүсийн арай өөр
сэдэвтэй зургууд байсан. Тухайлбал малчин хүн малынхаа дунд компьютер хэрэглээд
сууж байх ч юмуу. Гэхдээ иймэрхүү зургууд нь нэг хийсвэр, зохиомол санагдсан.
Өөр гоё сэдэв бий шүү дээ.
-Олон улсын гэрэл зурагчдын зурагтай харьцуулбал та ямар үнэлгээ өгөх
вэ?
-Яг үнэнийг хэлэхэд асар их зөрүү байна. Яагаад гэвэл эд нар чинь олон
улсын шилдэг зургаас сонгож, үзэсгэлэнд гарч буй зургууд шүү дээ. Тийм учраас
харьцуулах боломжгүй.
-Хэний
бүтээл шалгарсан бэ?
-Вандандоржийн Баттулгын "Хот дотор" хэмээх зураг түрүүлсэн.
Энэ нь бөөн түгжирсэн машинууд дотор хоёр морьтой хүн хашигдсан байгаа гэрэл
зураг.
-Олон
улсын үзэсгэлэнд хичнээн хүний, хэдэн гэрэл зураг тавигдсан бэ?
-Уг үзэсгэлэнгээс Монголчууд маань, тэр дундаа гэрэл зурагчид юуг олж
харсан бол... Арван хүний шилдэг 150 гэрэл зураг тавигдсан. Монголд зохион
байгуулагдахдаа Сүхбаатарын талбайд болсноороо онцлог болсон. Даяарчлалын эрин
үед, түүний улс орон, ард түмэн, нийгмийн амьдралд үзүүлж буй эерэг сөрөг
нөлөө, үр өгөөжийн талаар иргэдийн санал бодлыг сонсох, тэдний санал бодлыг
хуваалцах бүрэн боломжтой. Тэр дундаа
манай гэрэл зурагчдын хувьд асар том боломж олдсон. Тэд энэ шилдэг бүтээлүүдээс
санаа авах маш том аз завшаан. Гэрэл зураг, уран зураг зэрэг нь өнөөгийн
нийгэмд хүн амыг мэдээлэлжүүлэх, боловсруулах, олны санаа бодлыг олж мэдэх
зэрэг олон талын үүрэг гүйцэтгэх болсон.
-Таны хувьд олон улсын гэрэл зургуудаас хамгийн сайн
гэрэл зургийг нэрлэвэл...
-Хүмүүсийн сонирхолыг татсан
сэтгэл эмзэглэм, онгод оруулам, сэтгэл хөдөлгөсөн янз бүрийн зургууд байсан. Бүгд
сайн зурагнууд. Сонирхож буй хүмүүс даяарчлалын сэдвийг хөндсөн гэрэл зургуудыг
хараад үнэхээр гайхаж, биширч байсан.
-Манайд
мэргэжлийн гэрэл зурагчид хэр олон байдаг вэ? Ур чадвараа дээшлүүлэхэд юуг
анхаарах хэрэгтэй вэ?
-Мэргэжлийн гэрэл зурагчид гэвэл манайд цөөн л дөө. Гэрэл зураг гэдгийг
ойлгох тал дээр хүмүүсийн ойлголт маш муу. Гэрэл зураг гэдэг чинь урлагийн
бүтээлийнхээ хувьд асар олон зүйлээс бүтэж байгаа юм. Гэтэл манай хүмүүс зүгээр
л нэг талбайн зурагчны хэмжээнд, эсвэл ахуй үйлчилгээний хүрээнд л ойлгоод
байна.
-Сонин
хэвлэлийн гэрэл зураг ямар түвшинд гарч байна вэ?
-Мэдээллийн гэрэл зураг бусдаа бодвол арай гайгүй. Яагаад гэвэл манайд
сонин хэвлэл их гардаг, өдөр тутам хэрэглэгддэг. Гэхдээ л аль аль нь Монголд
сонгодог утгаараа хөгжөөгүй. Анхных нь үр хөврөлүүд л явагдаж, бий болж байна.
Г.Мянгаа