Бид бүгдэд л хууль, эрх зүйн зөвлөгөө ямар нэг байдлаар хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд зүгээр нэг зөвлөгөө бус хуульч эсвэл өмгөөлөгч шаардлагатай болох үе ч бий. Гэхдээ ихэнх тохиолдолд бид хаана, хэнд хандахаа мэддэггүй.
Жишээ авъя. Дундаж амьдралтай 30 настай иргэн Хүрлээг захирал нь ямар нэг шалтгаангүйгээр ажлаас нь халжээ. Ингээд эдийн засгийн баталгаагаа алдсан Хүрлээ шүүхэд гомдол мэдүүлэхээр боллоо. Харамсалтай нь түүнд хуулийн мэдлэг байсангүй. Хуульч хөлсөлье гэхээр нэг бол хэт өндөр төлбөр эсвэл бусдад хууртагдах вий гэх зэрэг шалтгаанаас болоод шүүхэд гомдол гаргаж чадалгүй хоцорчээ.
Хүрлээгийн адилаар хууль зүйн мэдлэг дутмагаас эсвэл төлбөрийн боломжгүйгээс болж асар олон иргэд тэр байтугай байгууллагууд хүртэл хохирч байдаг. Яг энэ асуудлыг олон жилийн туршлагатай “Заяа энд Золоо” хуулийн фирм технологи ашиглан шийдэхээр iLaw нэртэй хууль зүйн цогц платформыг Монгол инженерүүдтэй хамтран хөгжүүлж эхэлжээ. Тун удахгүй нээлтээ хийх тус платформд хэрэглэгч ухаалаг утас, компьютер гэх зэрэг интернетэд холбогдсон дурын төхөөрөмжөөс хандах боломжтой.
Монголдоо хамгийн анхны, хиймэл оюунд суурилсан хууль зүйн iLaw платформын эхний хувилбар дараах боломжуудтай байна:
- Хууль эрх зүйн зөвлөгөө текст, видео, аудио хэлбэрээр байх
- Бүх төрлийн эрх зүйн бичиг баримт боловсруулах хүсэлт илгээх, захиалга авах боломжтой байх
- Гэрээ, хэлцэл зэрэг бүх төрлийн бичиг баримтын бэлэн загвар дээр хэрэглэгч өөрийн хүслээр боловсруулах боломжтой байх
- Интернет банкаар төлбөр тооцоог хийдэг байх
- Хэрэглэгч нь хуульчтай текстэн (зурвас илгээх) болон видео дуудлага (video call) хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой байх.
- Шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлах төв, нотариат гэх мэт хэрэгтэй газруудын байршлын талаар мэдээлэл байх
- Хуульч, багш нар, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа оюутнууд зэрэг бүх төрлийн хэрэглэгчид өөрт буй сайн чанарын эрх зүйн баримт бичгийг платформд байршуулан худалддаг байх
iLaw платформын тусламжтайгаар иргэн болон аж ахуйн нэг байгууллагууд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг хямд үнээр, цаг алдалгүй хүлээн авах боломжтой болох юм. Түүнчлэн ilaw.mn нь хэрэглэгчийн нууцыг маш өндөр түвшинд хамгаалж, хадгалах зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа нь онцлууштай.
Бас нэг сайхан мэдээ нь сүүлийн үед нийгэмд тархаад байгаа ил болон далд хэлбэрийн гэр бүлийн, хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийн эсрэг мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэх юм байна.
Платформын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 5-р сарын 29-нд МУИС-ын номын санд болох “Дижитал үйлчилгээ ба автомажуулалт | Legaltech” арга хэмжээнээс аваарай.