АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Тайваньд албан ёсоор F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэрийг өчигдөр зарлажээ.
Цагаан ордны мэдээлж буйгаар АНУ-ын Конгресс 8 тэрбум ам.долларын өртөг бүхий 66 сөнөөгч онгоц болон сэлбэг хэрэгсэл, дагалдах төхөөрөмжийг Тайваньд нийлүүлэх төлөвлөгөөг баталсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг шийдвэрийг өөрчлөхгүй гэдгийг онцолсон бол БНХАУ-н засаг захиргаа төлөвлөгөөгөө цуцлахыг нэн даруй шаардав. Учир нь энэ үйлдэл Хятадын дотоод хэрэгт оролцож байгаагийн илрэл гэж үзжээ.
“Энэхүү хэлэлцээрийг хийснээр Тайвань өөрийгөө хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж, бүс нутагт тогтвортой байдлыг бий болгоно” гэж АНУ-ын Төрийн департментийн газар өнгөрсөн сард мэдээлж байсан юм. Гэхдээ “Нэг Хятад” зарчмыг хүндэтгэнэ гэдгээ мэдэгдэв.
Эх сурвалж: NHK