Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын шагайн харваан хэсгийн тоглолтууд үргэлжилж байна.
Энэ жил ахмад болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Тэр дундаа ахмадын 13, насанд хүрэгчдийн 84 баг байгаа юм.
Зохион байгуулах комиссын гишүүн, монгол улсын гарамгай мэргэн Б.Бат-Эрдэнэ “Жилээс жилд баг, харваачид идэвхтэй оролцож, өрсөлдөөн үзүүлж байна. Ихэвчлэн улс, аймгийн цолтой бөхчүүд оролцдог. Энэ жил улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байна” гэв.
2018 онд Монголын шагайн харвааны холбооны 5-р их хурал болсон. Тус хурлаар шагайн харвааны дүрэмд өөрчлөлт оруулсан бөгөөд багийн тоглогчдыг жигд тоглуулах, орчин цагийн тэмцээний систем рүү шилжсэн байна. Ийнхүү энэ жил шинэ дүрмээр тоглож буй аж.
Шагай харваа нь үндэсний баяр наадмын спортын нэгэн төрөл болоод 21 дэх жилдээ золгож байгаа билээ.