Өнгөрсөн долоо хоногт Аpple компанийн Ерөнхий дизайнер Жонатан Иве энэ оны сүүлээр компаниа орхих болсон тухайгаа олон нийтэд мэдээлэв. Тэрээр уг компанийн дизайны багийг 1996 оноос хойш удирдан ажилласан ба ажиллах хугацаандаа Дэлхийн технологийн ертөнцөд нөлөө бүхий iPod, iPhone, iPad, Apple Watch, iMac зэрэг маш олон бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж байсан дизайнер юм. Гэвч тэрээр энэ бүхний эцэст өөрийн бие даасан компаниа байгуулахаар шийдсэн байна.
Уг үйл явдлын талаар Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк “Apple компани цаашдаа Жонатан Ивийн бий болгосон хүсэл эрмэлзэл дүүрэн, чадварлаг багийн тусламжтайгаар түүний хосгүй авьяасыг ашигласаар байх болно” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Жонатан Иве 1997 онд Apple хүнд нөхцөлд байх үед Стив Жобстой зөвхөн хувийн харилцаатай байв. Харин 1998 онд тэрээр Стив Жобстой хамтран Apple компанийн анхны бүтээгдэхүүн болох iMac-ыг бүтээж, улмаар дэлхийн хамгийн амжилттай технологийн компаниудын нэгийг бий болгох эхлэлийг тавьсан түүхтэй.
Эх сурвалж: The Verge