Хэдэн хоногийн өмнө NBA-н аварга цолыг хүртсэн Торонто Рэпторс багт өчигдөр цомын баяраа тэмдэглэсэн. Улаанбаатар хотын цагаар өнгөрсөн шөнө болж өндөрлөсөн аваргын парадын үеэр гэмт этгээдүүд халдлага үйлдэж 4 хүнийг шархдуулсан байна.
Цомын парад төлөвлөсөн ёсоор Торонто хотын төвд Бэй болон Албертын гудамж, мөн Натан Филипийн талбайгаар үргэлжилсэн бөгөөд сая гаруй дэмжигчид тус цомын баярт оролцсон аж. Харамсалтай нь зэвсэглэсэн этгээд Натан Филипийн талбайд гал нээж 4 хүнийг шархдуулсан бөгөөд хотын цагдаагийн ажилтнууд шуурхай арга хэмжээ авч гэмт халдлагыг зогсоосон байна.
Гал нээсэн этгээд эмэгтэй хүн байсан бөгөөд түүнтэй холбоотой байх магадлалтай зэвсэглэсэн этгээдийг мөн баривчилсан гэж Торонто хотын цагдаагийн офицер Марк Сандерс мэдэгдсэн байна. Мөн тэрээр “Дөрвөн хүн ноцтой шарх авсан ч азаар амин газраас холуур өнгөрсөн” гэсэн байна.
Халдлага гарах үед цомын парад Натан Филипийн талбайд хараахан ирээгүй байсан бөгөөд орон нутгийн цагаар 13:30 цагт тус талбайд очих хуваарьтай байжээ. Харин үүнээс өмнө тус газарт халдлага гарсан тул парадын маршрутыг өөрчилж тус талбайгаар оролгүй өндөрлүүлсэн аж.
Г.Баярмөнх