Ариг банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг өнөөдөр гаргажээ. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор тус банкны удирдлагын менежментийг Төв банк хариуцан ажиллах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх юм байна. Тус банк нь системийн буюу нөлөө бүхий банканд тооцогддоггүй юм. Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Салбар тооцооны төвүүдийг хаахгүй.
Тус банкийг Эрэл групп, Номин холдинг хамтран эзэмшдэг юм. Хөрөнгө оруулагчдын дунд маргаан гарсны сацуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх Төв банкны үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Банкны тухай хуулийн 51 дүгээр зүйл. Бүрэн эрхт төлөөлөгч томилох
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.1.Монголбанк өөрийн ажилтныг, эсхүл бусад этгээдийг банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж болно.
51.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, тухайн банкнаас гаргуулна.
51.3.Бүрэн эрхт төлөөлөгч үйл ажиллагаандаа хууль тогтоомж болон энэ хуультай нийцүүлэн гаргасан Монголбанкны дүрэм, журам, удирдамжийг баримтална.
51.4.Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчийг өөрчлөх эрхтэй.

АРИГ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
"ДЭМ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХХК-ийг 100 хувь Б.Эрдэнэбат эзэмшдэг. Тус компани Ариг Банкны 60.46%-ийн хувьцааг, "УЛААНБААТАР ИМПЭКС" ХХК-ийг 100% Ш.Баярсайхан эзэмшдэг бөгөөд тус компани нь Ариг Банкны 39.54% хувьцааг тус тус эзэмшдэг болно.
- "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-Ариг Банкны толгой компани (Holding company) бөгөөд банк, cанхүүгийн салбарт гол төвлөрөн ажилладаг.
- "Улаанбаатар Импэкс" ХХК-"Номин Холдинг" ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч бүрдүүлэлтийн зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээнүүдийг хүргэн ажиллаж байна.
№
|
Хуулийн этгээдийн нэр
|
Хуулийн этгээдийн ү/а-ны төрөл
|
Нөлөө бүхий хувьцаа эзэмжшигчдийн овог нэр
|
Тухай хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшсэн хувьцааны хувь хэмжээ
|
1
|
Дэм санхүүгийн нэгдэл ХХК
|
Гадаад худалдаа
|
Б.Эрдэнэбат
|
100%
|
2
|
Улаанбаатар Импекс ХХК
|
Агуулах, Гадаад худалдаа, Тээвэр зууч, ХАА-н үйлдвэрлэл, Худалдааны зуучлал
|
Ш.Баярсайхан
|
|
АРИГ банкны түүхэн хуудас
2014: “Эрэл Банк” өөрийн түүхэн дэх хамгийн томоохон шинэчлэлийг хийж байгууллагын нэрээ цэвэр, тунгалаг гэдэг утга агуулгатайгаар “Ариг Банк” хэмээн өөрчилж, шинэ бодлого, шинэ өнгө төрхөөр харилцагч нартаа хүрч үйлчилж эхэлжээ.
2013: Банк үйлчилгээний дээд стандартыг ханган ажиллах онцгой салбараа “Престиж Банк” нэрээр шинээр нээсэн.
2013: Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Вива” салбар нээгдэн харилцагчдад банк санхүүгийн найрсаг үйлчилгээг ойртуулсан.
2012: Сонгинохайрхан салбар нээлтээ хийж “Эрэл Банк” илүү олон харилцагчидад үйлчилгээний чанарын дээд стандартыг хүргэхээр ажиллаж байна.
2011: Бид Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харилцагч нартаа илүү ойртон “Баянзүрх” салбараа нээлээ.
2005: “Шинэ Дархан”-д Дархан-Уул дахь 2дахь салбараа нээсэн нь даруй харилцагч нарын хүсэлт, хэрэгцээнд тулгуурласан үйл явдал болжээ.
2011: Улаанбаатар хотод нээгдсэн 3 дахь салбар болгож “ЭрэлБанк”-ны “Хан-Уул” салбарын нээлтийн туузыг хайчилжээ.
2000: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд өдгөө “Дөчин мянгат” гэдэг нэршлээр олонд танил болсон салбарын нээлтийг хийж харилцагч нартаа улам ойртсон байна.
1999: Дархан-Уул аймагт “Эрэл Банк”-ны 2 дахь салбараа нээсэн явдал нь орон нутагт нээсэн хамгийн анхны салбар байв.
1998: “Эрэл Банк” Баянгол дүүргийн 5 дугаар хороонд анхны салбар болох “Хороолол” салбараа нээж харилцагчидаа хүлээн авч санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
1997: “Эрэл Банк” нь Монгол Улсын 2 дахь Арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан бөгөөд Өнөөг хүртлэх “Эрэл Банк”-ны түүхийн хуудсын эхлэл тавигдсан юм.