Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15:00 цагт өрөөндөө Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авчч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх гэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэлхий нийтэд коронавирус дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө, 201 улсад энэ халдвар бүртгэгдээд байна гэсэн мэдээлэл авлаа. 530 мянган хүн халдвар авч, 23970 хүн нас баржээ. Энэ үед Засгийн газар:
1-рт, Монгол хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах
2-рт, Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах хоёр чиглэлээр анхаарч ажиллаж байна.
Шуудхан хэлэхэд бид үхэх, сэхэхийн заагт байна. Тиймээс одоо засаглах цаг болсон, төрийн бодлогыг ард иргэд ягштал биелүүлэх хэрэгтэй.
Гэхдээ нөхцөл байдал хяналтад байна. Бурхны авралаар халдвар манай улсад тархаагүй байна. 17 тэрбум төгрөг Улсын нөөц сангаас гаргасан. Үүн дээр нэмж, коронавирусээс урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа, бэлэн байдлыг хангахад 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг давхар шийдвэрлэлээ. Дээр нь эрүүл мэндийн салбарт 159 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр Засгийн газар эх үүсвэрийг олсон. Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахад эрүүл мэндийн салбарт нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байна.
Эдийн засгаа хамгаалах чиглэлээр Засгийн газраас 2020 оны 3-р сарын 27-ны ээлжит бус хуралдаанаар долоон төрлийн шийдвэр гаргалаа. ШИЙДВЭРТ:
1-рт, Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН-үүдийг бүрэн чөлөөлж тэглэнэ. Бүх ААН, компаниудыг 26 хувийн татвараас чөлөөлнө.
2-рт, Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар АВАХГҮЙ байхаар бүрэн чөлөөллөө.
У.Хүрэлсүх: Засгийн газар энэ 7 төрлийн арга хэмжээнд өнгөрсөн 3 жилд хурааж хуримтлуулсан нөөцөө гаргаж байна. Монгол айлд нэг санхүүгийн багахан хуримтлал байдаг даа, түүнийгээ энэ хүнд үед гаргаж байна.
3-рт, Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс эхлэн 10-р сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
4-рт, Коронавирусийн халдварын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж буй хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг туслалцааг 3 сарын хугацаанд олгоно.
5-рт, Малчдын амжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгоно. Зээлийн зөрүүг Засгийн газар хариуцна.
6-рт, Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж, 3 сарын хугацаатай олгоно.
7-рт, Дэлхийн зах зээл дээр бензиний үнэ харьцангуй хямдарч байгаа тул 4-р сарын 15-наас шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг нэн яаралтай зохион байгуулахыг Газрын тосны газарт Засгийн газрын хуралдаанаар үүрэг болгож байна.
У.Хүрэлсүх, Засгийн газар энэ 7 төрлийн арга хэмжээнд өнгөрсөн 3 жилд хурааж хуримтлуулсан нөөцөө гаргаж байна. Монгол айлд нэг санхүүгийн багахан хуримтлал байдаг даа, түүнийгээ энэ хүнд үед гаргаж байна. Энэ бүхэнд Засгийн газар 5 ИХ НАЯД төгрөг зарцуулна.
Эдийн засгийн бүхий л нөөц бололцоогоо тооцож, судалж хийсэн төлөвлөлтийн дагуу ажиллаж байна. Засгийн газар эхний 6 сарын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Хүндрэлийн энэ үед жилийн хугацаанд ажиллах санхүүгийн нөөц бололцоо Монголын төрд байна. Энэ бүхний эцэст эдийн засгаа хэвийн хэмжээнд нь авч үлдэх ёстой.