Монголын кино урлагийн түүхэнд анхдагч болохуйц 60 хувь нь компьютер графикаар бүтээгдсэн нэгэн шинэ киноны нээлт өнөөдөр болох нь.
"Цахирмаа" нэртэй уг киноны утга санаа нь өнөө цагт тулгараад байгаа асуудал, тэр тусмаа мөнгөн усны аюулаас болж малаа хэдэн зуугаар нь алдаж эмгэнэлт байдалтай хэрхэн тэмцэх талаар хөндсөн аж.
Олны сонирхлыг татсан "Цахирмаа" уран зөгнөлт киноны гол дүрд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, залуу дуучин М.Нара, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Золбоот нар тогложээ.
Санаанд оромгүй адал явдал, компьютер графикийн гайхамшгийг харуулсан энэхүү бүтээлийнхээ талаар хэвлэлийнхэнд танилцуулсан уран бүтээлчид "Монголын кино урлагт анх удаагаа тэсрэлт хийсэн шилдэг бүтээл" хэмээн сонирхуулсан юм.
В.Алтанзул