АНУ-н "Voyage LA" сэтгүүл Америкт байрлалтай “Three Flames Pictures” продакшны продюсер, жүжигчин Б.Дөлгөөн буюу Алекса Хан (Alexa Khan)-тай ярилцлага хийжээ.
Б.Дөлгөөн нь Монголд төрж өссөн бөгөөд АНУ-д сурагч солилцоогоор очин Калифорнийн их сургуульд Санхүү, Үл хөдлөх хөрөнгө, Эрх зүйн чиглэлээр сурсан байна. Ажлын гараагаа “UBS” гэх санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниас эхэлсэн тэрээр дараагаар нь “Merrill Lynch” гэх хөрөнгө оруулалтын компанид шилжжээ.
Энтертайнмент, кино урлагт дуртай Б.Дөлгөөн жүжиглэх өндөр чадвартай юм. Тэрээр “Би үргэлж бусдад тусалж, тэдний сэтгэл зүйд эерэг өөрчлөлт бий болгохыг хүсдэг. Миний хувьд энтертайнмент бол хүмүүст хамгийн тааламжтай болоод хүчтэйгээр нөлөөлж чаддаг зүйл. Тиймээс би санхүүгийн салбарт нэг хүнд туслахаас илүү энтертайнментын салбарт олон хүнд туслахыг хүссэн” хэмээн ярьсан байна.
Тиймээс Б.Дөлгөөн санхүүгийн салбарт ажиллаж байхдаа амралтын өдрүүдэд жүжигчний сургуулилт хийдэг байжээ. Ингээд хэдэн жилийн дараа тэр нөхрийнхөө тусламжтайгаар энтертайнментын салбарт хөл тавьсан байна. Түүний санхүүгийн чиглэлээр суралцаж байсан нь кино үйлдвэрийн бизнест их тус дэм болсон гэдгийг тэр онцолсон юм.
Кино урлагт хүч сорихоор болсон Б.Дөлгөөн өөрийн хамтрагч Тревор Морган Дойлтой учирсан бөгөөд тэр Б.Дөлгөөний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тусалсан байна. Тревор нь кино продюсер байсан бөгөөд тэд болон жүжигчин, продюсер Г.Эрдэнэбилэг нар хамтран 2017 онд “Three Flames Pictures” гэх компаниа байгуулсан аж.
Г.Эрдэнэбилэг бол Б.Дөлгөөний жүжиглэх дуртай болсон шалтгаануудын нэг бөгөөд тэд нэгнийгээ мэддэг болоод хэдэн жил өнгөрчээ. “Three Flames Pictures” компанийг үүсгэн байгуулагч гурван эрхмийн зорилго нэг байсан нь амжилтад хүрэх гол тулгуур нь байсан аж. Тэд Монголын кино урлагийг Холливудын кино урлагтай холбохыг хүсдэг байна.
Компани байгуулагдсанаас хойш 3 уран сайхны, 3 богино хэмжээний кино хийгээд байгаа бөгөөд сүүлд бүтээсэн “Хийморь” кино нь 92 дахь Оскарын наадмын “Шилдэг олон улсын уран сайхны кино” номинацад нэр дэвшсэн юм.
Хийж буй ажлаасаа тэс өөр зүйлийг хийж эхэлнэ гэдэг хэнд ч хэцүү байх нь эргэлзээгүй. Энэ тухай Б.Дөлгөөн “Чи ямар нэг зүйлийг хийхийг чин сэтгэлээсээ хүсэж байвал зүгээр л хий. Хэрвээ бууж өгөхгүй зүтгэж чадвал үр дүн нь гайхалтай байх болно. Кино бүтээнэ гэдэг найруулагчийн хувьд ууланд авирахтай л адил. Жишээ нь “Хийморь” киног бүтээхийн тулд бид гурван жилийг зарцуулж байлаа. Бүр найруулагч Г.Эрдэнэбилэг гурван унага худалдан авч тэднийг зөвхөн кинонд зориулж сургаж байсан юм” хэмээсэн байна.
"Хийморь" уран сайхны кино нь Германы “OLDENBURG FILM FESTIVAL”-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртээд байгаа юм.
Компанийг бүтээсэн гурван эрхэм бүгд нэг нэгнийхээ сул талыг нөхөж ажилладаг ба өдгөө Элена Жениоу, Террун Кибве, Жулие Туммэвон зэрэг жүжигчидтэй хамтран ажиллаж буй. Б.Дөлгөөн ярилцлагынхаа төгсгөлд “Компанийг үүсгэн байгуулсан хоёр эрхэмтэй учирсан би их азтай” гэжээ.