Их Британид жолооч болон жижиг амьтдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “зарааны зурагтай” замын тэмдэг тавьдаг болжээ.
Уг замын тэмдгийг цаашдаа зараа, минж, хэрэм, дорго зэрэг амьтдын олноороо амьдардаг байршилд нэмэлтээр тавих юм байна.
“Зарааны зурагтай” тэмдэг нь зэрлэг амьтдын тоо толгой буурах болоод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах талаар Их Британийн зам тээврийн газраас мэдээлжээ.
Түүнчлэн орон нутгийн иргэд, амьтан хамгаалагч зүтгэлтнүүд хамгийн их амьтдын хамааралтай осол гардаг байршлуудыг тогтоох үүрэг хүлээсэн аж. Уг байршлуудад “зарааны зурагтай” тэмдгийг шинээр байрлуулна.
Их Британи, Уэльс, Шотландад 1950 онд 30 сая зараа байсан бол өдгөө нэг сая болтлоо буурсныг саяхны судалгааны тоо баримт харуулжээ. Их Британийн зараа хамгаалах нийгэмлэгийн зүгээс энэ асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа дээрх санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тус улсад 2005-2017 оны хооронд зам дээр байсан амьтдын улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 14 мянга орчим хүн гэмтэж байсан аж.
Эх сурвалж: BBC