АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад хандаж, одоо л худалдааны гэрээг эцэслэх алхам хийхгүй бол 2020 онд дахин сонгогдоод хавьгүй дор нөхцөл санал болгоно хэмээн анхаарууллаа. Тэрбээр твиттертээ “Миний бодлоор Хятадууд саяын хэлэлцээнд хүнд цохиулсан гэж үзэж байгаа тул дараагийн сонгуулийг хүлээе гэж бодож буй бололтой. Гэвч тэдний мэдэх ёстой гол зүйл бол би дахиад ялах болно” хэмээн бичжээ.
Эдийн засгийн хоёр их гүрний хоорондын хэлэлцээ ямар нэг шийдвэрт хүрэлгүй дууссаны дараа ноён Трамп ийнхүү тайлбарласан байна. АНУ-ын тал Хятадаас ирдэг импортын бараанд олон тэрбум ам.долларын тариф ногдуулсан бол Хятад улс хэлэлцээний үр дүнд худалдааны дайныг дуусгана гэж найдаж байгаа юм. Вашингтонд баасан гарагт өндөрлөсөн хэлэлцээний дараа Хятадын хэвлэлүүд Засгийн газрын шадар сайд Лиү Хегээс ярилцлага авч нийтэлжээ.
Тэрбээр тохиролцоонд хүрэхийн тулд АНУ нэмэлт тарифуудаа цуцлах, бодит эрэлтэд нийцүүлэн Хятадаас авах барааны зорилтот хэмжээг тодорхойлох арга хэмжээ авах ёстой гээд гэрээний үг үсэг нь хоёр улсын нэр хүндийг баталгаажуулсан тэнцвэртэй байх нь зүйтэй хэмээн онцлов. Ноён Лиүгийн хэлснээр хэрэв хоёр тал тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа бол цаашид ажиллах хэрэгтэй байгаа юм.
Америкийн албаны хүний ярьснаар Хятадын тал өөрийн улсын хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцээний явцад өгсөн амлалтаасаа татгалзсан учир Трамп тарифыг өсгөхөөр сүрдүүлсэн аж.
Хэлэлцээн дэх Трампын төлөөлөгчид гэрээ байгуулах эсвэл тарифыг өсгөхөд сарын хугацаа үлдсэнийг Хятадын тал мэдэгдэв. Вашингтонд болсон хэлэлцээний явцад Трамп Хятадын импортын бараанд нэмэлтээр 200 тэрбум ам.долларын шийтгэх тариф ногдуулна хэмээн сүрдүүлсний дараахан Америкийн тал адил мэдэгдэл хийсэн байна. Бээжин хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн боловч ням гараг хүртэл чухам ямар алхам хийхээ зарласангүй.
АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер хэлэхдээ шинэ долоо хоногоос засаг захиргаа Хятадын 300 тэрбум ам.долларын өртөгтэй импортод нэмэлт тариф ногдуулах асуудлыг нарийвчлан хэлэлцэж эхэлнэ хэмээн мэдэгдэв. Ингэснээр Хятадын худалдааг хязгаарлах Трампын сүрдүүлэг бодитоор хэрэгжиж магадгүй байна. Гэхдээ АНУ-ын албаныхан оюуны өмчийн хулгай, улсын татаас гэх мэт Хятадын компаниудыг асар томруулсан хүчин зүйлүүдийг зогсоох хэлцэл хийж чадна хэмээн найдаж байгаа аж.
Америкийн албаны хүний ярьснаар Хятадын тал өөрийн улсын хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцээний явцад өгсөн амлалтаасаа татгалзсан учир Трамп тарифыг өсгөхөөр сүрдүүлсэн аж. Өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцээний явцад ноён Лиү асуудлыг төрийн зөвлөлөөр авч хэлэлцэнэ гэсэн боловч хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дахин эсэргүүцсэн гэж учир мэдэх эх сурвалж мэдээллээ.
Ноён Лиү ярилцлагадаа түр зуурын эсэргүүцэл, тасалдлыг үл харгалзан яриа хэлэлцээ үргэлжилж байгааг онцлов. Тэрбээр “Хятад ба Америкийн ард түмний эрх ашиг, дэлхий нийтийн эрх ашгийн үүднээс бид энэ хэлэлцээрт ухамсартай хандана. Гэхдээ Хятад улсад эмээх зүйл байхгүй. Хятадын ард түмэн ч айхгүй. Хятад улс тэгш эрх, нэр хүндийг хадгалсан хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Шон Доннан