БНХАУ энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын 60 тэрбум ам.долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар нэмж оноох болсноо энэ долоо хоногт зарласан билээ. Ийнхүү дэлхийн хоёр том эдийн засагтай улсын худалдааны маргаан улам даамжирч, ширүүслээ.
АНУ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЭХЛЭЛ БА ШАЛТГААН
2018 онд АНУ-ын эрх баригчид Хятадын талыг шударга бус худалдаа хийж, оюуны өмчийг хулгайлсан гэсэн үндэслэлээр импортын татвар тогтоосноос хоёр орны хооронд худалдааны дайн эхэлсэн гэж үздэг.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нд ганд 25%, хөнгөн цагаанд 10% -ийн тариф тогтоосон ба үүний хариуд Хятад АНУ-аас импортолж буй 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд дөрөвдүгээр сараас эхлэн гаалийн тариф ногдуулах шийдвэр гаргасан юм.
АНУ-ын Хятадтай хийх худалдааны алдагдал 1985 оноос хойш тасралтгүй нэмэгджээ. 2018 он гэхэд гадаад худалдааны зөрүү 419 тэрбум ам.доллар болсон байна. Америкийн алдагдал Хятадын хожил болоод багагүй хугацаа өнгөрсөн энэхүү худалдааны тэнцвэргүй байдлыг зогсоох нь Трампын зорилт юм.
2018 онд АНУ болон БНХАУ-ын хоорондын хийсэн нийт худалдаа 737 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. АНУ 179 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг Хятадад экспортолсон бол тус улсын зах зээлээс 557 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг импортоор авчээ.
ХУДАЛДААНЫ ДАЙН ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?
2018 онд АНУ-ын эрх баригчид Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүнд нийт 250 тэрбум ам.долларын татвар ногдуулжээ.
Өнгөрсөн оны 12-р сард АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар Аргентины нийслэл Буэнос-Айрест уулзахдаа хэсэг хугацаанд харилцан бараа бүтээгдэхүүндээ татвар нэмж оноохгүй байхаар тохиролцож, 90 хоногийн дотор буюу гуравдугаар сарын 1-н гэхэд худалдааны хэлэлцээ байгуулахаар болж байв.
Гэсэн ч талууд харилцан буулт хийгээгүй учраас Дональд Трамп дахин шинээр Хятадын 325 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд тариф ногдуулна хэмээн энэ долоо хоногт сүрдүүлсэн юм.
Ингээд АНУ-ын засаг захиргаа тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хятадын импортын барааны татварыг 10-25 хувь болгон өсгөх шийдвэр гаргаж худалдааны дайны галыг өдөөлөө.
Трамп тавдугаар сарын 13-ны өдөр “Цаашдаа энэ байдлаар явсан тохиолдолд Хятадтай бизнес хийх улс үлдэхгүй. Хэрэв Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авбал нөхцөл байдал улам дордон Хятад хохирч АНУ-д ашигтай үлдэнэ. Хятад олон жилийн турш өөрсдийн талд ашигтай ажиллаж ирсэн. (Манай ерөнхийлөгч тэр үед ажлаа хийгээгүй)” гэсэн утга бүхий жиргээг твиттер хуудаснаа нийтэлжээ.
Гэсэн ч Бээжингийн эрх баригчид Трампын сүрдүүлгийг үл тоон зарласан хариу арга хэмжээний хүрээнд АНУ-ын 5,000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнд 5-25 хувийн татвар оноох шийдвэр гаргаснаа удалгүй зарласан юм.
Талууд харилцан буулт хийх бодолгүй байгаа бололтой.
ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ТАРИФТ ӨРТӨХ ВЭ?
Хятадаас импортолдог АНУ-ын доорх арван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдэд тариф ногдуулна.