Жүжигчин Э.Ононг бид "Х-Түц" продакшны жүжигчин, продюсер гэдгээр нь сайн мэднэ. Түүний УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн гэртээ хийсэн, шууд бичлэгийг дуурайлгасан, егөөдсөн өнгө аястай бичлэг цахим орчинд тарлаа.

Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Энэ хуралдаанаар 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэгэн зочид буудалд уул уурхайн компанийн төлөөлөлтэй уулзсан гэх батлагдаагүй мэдээлэл тарсан. Үүнийг үгүйсгэн Д.Хаянхярваа гишүүн гэрээсэээ шууд бичлэг хийн, цахим орчинд тараасан юм.
Ташрамд хэлэхэд жүжигчин Э.Онон "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоод багагүй хугацаа өнгөрөөд байна.
Тус зөвлөлийн гишүүдийг цахимаар явуулсан санал асуулгаар томилсон. Тамирчин Э.Бадар-Ууган "Олон нийт, нийгмийн хариуцлага байнгын дэд зөвлөл"-ийн гишүүнээр сонгогдсон бол сэтгүүлч Г.Золжаргал, М.Батбилэг нар "Авилга, ашиг сонирхлын дэд зөвлөл", “Сэтгүүлзүйн нээлттэй байдлын дэд зөвлөл"-ийн гишүүнээр тус тус сонгогдсон юм.