Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧ ЭСВЭЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ ЭСЭХИЙГ АРД ТҮМНЭЭС АСУУХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн эхний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.
Албан бичигтээ “…Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой…” талаар дурдаж, Ард нийтийн санал асуулга явуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулснаа хүргүүлсэн юм.
Ерөнхийлөгч төслөө татах болсон шалтгаанаа хууль зүйн зөрчил, маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус, гучин жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэсэн байгааг дурджээ.
Мөн орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрээгүйгээ ч онцолсон.
Ингээд Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.
АЛТ БИШ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАНДАА ХҮЛЦЭЛ ӨЧИЖ, БАГААРАА АЖЛАА ӨГЛӨӨ
Энэ долоо хоногийн хамгийн дуулиантай хэр нь олон хүний анхаарлыг татаж, нэмэх үнэлгээ авсан үйл явдал бол Монголын Жүдо бөхийн шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн талаарх мэдээлэл байлаа.
Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ДАШТ-д алтан медаль хүртэж чадаагүй, хангалттай амжилт гаргаагүй гэх үндэслэлээражлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдсэн юм.
Тэмцээнд шигшээ багийн хамт олон ажлаа өгөхөөс гадна хэн нэгэн рүү буруугаа чихэлгүй ард түмнийхээ хүсэн хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүйд уучлалт гуйсан нь тун олзуурхууштай явдал болсныг олон хүн хэлж байв.
Олимпийн өмнөх ДАШТ хүрэл медаль хүртэж, ард түмнийхээ хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадаагүйдээ ийнхүү хариуцлага хүлээж байгаа нь бусад хүмүүст үлгэр жишээ болсон болов уу.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭЭЛЖИТ ЖАВТИЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага нэхэж улс төрчид төдийгүй төрийн албаныханд ширүүхэн үг хэлсээр байгаа билээ. Өмнө нь төрийн албаныхан алтан цаг, сваровский шигтгээтэй цүнх үүрэхгүй байхыг үүрэг болгож байсан бол энэ удаад шинээр байгуулах хэд хэдэн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан нь дахин төрийн албаныхныг дахин жавтий хүртэхэд хүргэлээ.
Тэрбээр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, нэлээд ширүүхэн үгсийг хэлээд амжив.
Бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон Ерөнхий сайдыг хариуцсан дарга нар нь ажлаа хангалтгүй хийж уурыг нь хүргэсэн юм.
Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байгааг тэрбээр хэлсэн бөгөөд танилцуулсан макетыг нь 10 жилийн хүүхэд ч илүү дээр хийнэ гэдгийг хэлээд улсын хөгжилд гай, садаа болохгүй, хийж чадахгүй бол ажлаа өгөөд зайл хэмээн бухимдсан юм.
Нийгмийн сүлжээгээр ч төсөв батлуулан урамшуулж, шалгаруулсан загвар, зураг төслийг хүмүүс шүүмжилсээр байна.
"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-Т ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙГ ЗУРГААН САРААР СУНГАЛАА
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгахаар боллоо.
Учир нь Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, санхүүгийн иж бүрэн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах, хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа шаардлагтай байгаа юм байна.
НОЁН УУЛ ОРЧМЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХООР ШИЙДЛЭЭ
Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар тогтлоо. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авахдаа ангилал ахиулан дархан цаазат болгохоор шийдсэн байна.
Олон жил яригдсан Ноён уул орчмын 21600 га газрыг 1995 онд тусгай хамгаалалтад авсан хэдий ч энэ бүсэд 12 тусгай зөвшөөрөл өгсөн байдаг аж. Аймгийн ИТХ тусгай хамгаалалтад авахын өмнөх өдөр буюу 1995 оны зургадугаар сарын 28-ны өдөр 359.7 га газарт алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, үүнээс хойш нийт 12 зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд эдгээр зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, үндэслэл хууль зөрчсөн эсэхийг тодруулахыг Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ерөнхий сайд даалгасан юм. 1995 онд тусгай хамгаалалтад авсан байхад хууль зөрчин лиценз олгосон байх магадлалтай тул илүү нягтлахаар болж байгаа юм.