Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ой тохиож байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан төрийн өндөрлөгүүд Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
- Монгол тэмүүлэл, 133-р сургуулийн хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Монгол тэмүүлэл сургуулийн эцэг, эхийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ. Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулийн тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд төрийн өмчийн Монгол тэмүүлэл сургуулийг анх байгуулсан. Монголд олон улсын Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургууль байдгийн нэг нь Монгол тэмүүлэл юм. Тус сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, 2017 онд ашиглалтад орсон. Гэтэл сүүлийн үед улстөрчдийн сонгуулийн шоуны золиос болж, зориулалтын байраа алдах төдийгүй Кембрижийн сургалтын эрхээ алдах ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрвээ Монгол тэмүүлэл сургууль стандарт, шаардлага хангасан зориулалтын байргүй л бол эрхээ алдана гэдгийг эцэг эхчүүд мэдээлсэн юм. Монгол тэмүүлэл сургуулийн эцэг эхчүүдийн төлөөллийн нэг Д.Лхамням "Тус хорооноос УИХ-д сонгогдсон ЖДҮ-чин Ж.Энхбаяр тус хорооны иргэдэд сургууль барьж өнгө гэж амласан. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Кембрижийн хөтөлбөрийн зогсоож, манай сургуулийг байргүй болгох гэж байна. Сонгууль дөхсөн учир амлалтаа биелүүлсэн болж “жүжиг” тавьж байна” гэдгийг хэлээд эцэг эхчүүд Төрийн ордон, Боловсролын яам, Ж.Энхбаяр гишүүний ажлын байрны гадна болон цахим ертөнцөд жагсаал, цуглаан зохион байгуулахаа мэдэгдсэн юм.
- Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 км зайтай Жараахай хэмээх газарт намаржиж буй малчны хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ. Бамбаруушийг малчин айлын тахианы байранд хашаад буй бөгөөд сүү, махаар хооллож байна. Энэ талаар тус сумын удирдлага Дорнод аймгийнхаа Байгаль орчны газар, Онцгой байдлын газар мэдэгдсэн бөгөөд бамбаруушийг хэрхэх талаар тодорхой чиглэл өгөөгүй, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг сануулжээ.
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргасан талаараа мэдээллээ. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна гэдгийг Монголбанкнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ онцолсон юм.
- Есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээллээ. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийх юм байна.