“Тэнгэрээс юу харагддаг билээ” хэмээн нутгийн иргэдээр таавар таалгуулж хариултыг нь өгөхдөө Цагаан хэрэм хэмээн онигоонд орсон хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат.
Түүний хувьд УИХ-д сууснаасаа хойш төдийлөн олон нийтэд танил болоогүй нэг жилийг өнгөрүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллээр миний зургийг тавиад энэ хэн бэ гэж асуудаг гэсэн хэмээн гомдоллож байсан удаатай.
Н.Алтанхуягийн фракци “Алтан гудас” боллоо хэмээн хатуухан мэдэгдэл хийснээсээ хойш хэвлэлээр багагүй танил болсон эрхэм гишүүн өнөөдрийн чуулганы хуралдаанд ангийн нөхдөө багагүй хөгжөөлөө. Тэрбээр, Ч.Сосормаа нарын хоёр эмэгтэйг Бразил, Индонези улсад элчин сайдаар суулгах асуудлыг хэлэлцэх үеэр тун ч цэцэн сургааль айлдаж, Эзэн Чингисийн захиасыг эмэгтэй элчин сайдуудад захих нь тэр.
Хийдгээ хийчихсэн, нэртэй төртэй энэ хоёр хацар гоо бүсгүй харийн нутагт Монголын нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Эзэн Чингис хааны үеэс эмэгтэйчүүдэд гурван зүйлийг захиж байсан юм хэмээн сургаал айлдсан түүний яриаг сонсч суусан гишүүд нулимсаа гартал инээлдэв. Эх орон, ахуй төр, ард иргэдээ хайрлан хамгаалахыг захилаа. Мөн манайх шиг жижиг улс гэж яриад байгаа нөхдүүдтэй санал нэгдэхгүй байна хэмээгээд манайх бол том гүрэн хэмээн “баярхав”.