НЭГ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ТӨРИЙН ӨМЧИЙН ГУРВАН СУРГУУЛЬД Л АВТОБУС ОЛГОЖ БАЙНА
Өвлийн цагт нийслэлчүүдийг агаарын бохирдлоос гадна автомашины түгжрэл багагүй зутраадаг. Их түгжрэлээс болоод автобуснууд нь явахгүй гацаж, иргэд буудал дээр дааран зогсдог дүр зураг өмнө нь байсан, өнөө ч хэвээрээ. Гэхдээ ойрын өдрүүдэд зам сэлүүхэн сайхан болсныг хүмүүс анзаарсан байх. Энэ нь хотын дарга нарын сайных биш л дээ. Харин сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн замын түгжрэл буурдаг зүй тогтол сүүлийн жилүүдэд ажиглагдах болов.
Нийслэлийн сурагчдын ердөө 2.6 хувь нь л автобусны үйлчилгээнд хамрагджээ
Бид өмнө нь хүүхдүүдээ зөвхөн харьяаллынх нь сургуульд явуулдаг байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Боломжтой эцэг, эхчүүд хотын төвийн гайгүй гэсэн хэдэн сургуульд хүүхдээ оруулах гэж уралдаж байгаа.
Улмаар өглөө, оройд хүүхдээ сургууль, гэрийн хооронд байнга зөөдөг нь түгжрэл үүсэх нэг шалтгаан болжээ. Харин сургууль амарсан үед замын түгжрэл 30-40 хувиар буурдаг болохыг замын цагдаагийн албаныхан тооцоолсон юм.
Гэхдээ бид түгжрэлийг багасгана гээд сурагчдаа байнга амраагаад байж болохгүй. Хоёрдугаар улирлын амралт дуусангуут өнөөх гайхал түгжрэл дахиад л бий болно. Уг нь энэ асуудлыг бүгдэд хэрэгтэй байдлаар шийдэх нэг гарц нь сурагчдын автобус байгаа юм.
Жишээ татъя. Хувийн хэвшлийн “Хобби” сургууль энэ хичээлийн жилд хүүхэд зөөх 12 автобустай үйл ажиллагаагаа явуулж буй. Хамгийн багадаа 250 хүүхэд хамрагдана гэсэн үг. Хэрэв тэрхүү 12 автобус байгаагүй бол хамгийн багадаа 250 машинтай эцэг, эх хүүхдээ хүргэж өгөх, авах гэж хотын төв рүү багагүй түгжрээ үүсгэх байлаа.
Сургууль амарсан үед замын түгжрэл 30-40 хувиар буурдаг болохыг замын цагдаагийн албаныхан тооцоолсон.
Харин хүүхдийн автобусны ачаар сургуулийн ойр орчимд үүсдэг байсан айхтар түгжрээ алга болсон байна. Манайхан сурагчдын автобусны энэ мэт давуу талыг ойлгодог, дэмждэг хэдий ч автобусаар хангах ажил бодит байдал дээр яст мэлхийний хурдаас ч удаан байна.
2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн долоон дүүргийн 52 сургуульд 130 автобус үйлчилж байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад автобусны тоо гурваар нэмэгдэж. Төрийн өмчийн 31 сургууль автобустай бол төрийн бус 21 сургууль байна. Эдгээр автобус 6784 сурагчийг тээвэрлэж байгаа гэх мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас өгсөн юм.
Өдгөө нийслэлийн хэмжээнд 260 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа гэх статистик мэдээлэлтэй харьцуулж харвал нийт хүүхдийн ердөө 2.6 хувь нь л автобусны үйлчилгээнд хамрагджээ.
“Ерөнхийдөө хотын төвөөс алслагдсан, хүүхдүүд нь хол зам туулж очдог сургуулиудыг эхний ээлжинд автобусаар хангах бодлогыг улс баримталж байгаа.
Гэхдээ сүүлийн үед сурагчдын автобус хүүхдийг аюул, осолгүй тээвэрлэхээс гадна түгжрэлийг бууруулахад нөлөөтэй юм байна гэж үзээд Энхтайваны өргөн чөлөө дагуух сургуулиудыг автобусаар хангах, үүний тулд чиглэл маршрутыг тодорхой болгох судалгаа хийгдэж байгаа.
Засгийн газрын хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сургуулийн автобус төсөл хэрэгжүүлнэ гэж тусгасан. Гэхдээ нэг хичээлийн жилд төрийн өмчийн гурван сургуульд л автобус олгож байна” хэмээн нийслэлийн Боловсролын газрын Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтшин жилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Энхтайван ярьсан юм.
2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн долоон дүүргийн 52 сургуульд 130 автобус үйлчилж байгаа.
Сурагчдын автобусны үнэ үйлдвэрлэсэн он, маркаасаа шалтгаалаад янз бүр байх нь мэдээж. Манай улс дунджаар 150 орчим сая төгрөгөөр нэг автобус авдаг юм байна. Гэхдээ улс мөнгө муутай гэдэг шалтгаанаар жилд гуравхан автобус авах мөнгө төсөвлөсөөр өдийг хүрчээ.
Энэ янзаараа бол нийслэлийн 240 сургуулийг бүгдийг нь ядаж ганц автобустай болгохын тулд 100 шахам жил хүлээх шаардлагатай болох нь. Арай ч дэндэнэ ээ.
Уг нь байгаа нөөц, боломжоо ашиглавал бүх сургуулийг биш юмаа гэхэд нэлээд хэдийг нь автобустай болгочихож болмоор. Зундаа жуулчин зөөдөг автобусууд өвлийн цагт бол аль нэг гараашт дэмий зогсож л байгаа.
Жуулчны компаниуд эдгээр автобусыг хүүхэд зөөхөд ашиглая гэсэн хүсэлт тавьдаг юм билээ. Гэвч сургуулийн автобусанд тавигдах стандартад нийцэхгүй гээд халгаадаггүй гэсэн.
Мөн АСЕМ-ийн үеэр ашиглахаар БНСУ-аас 43 автобусыг нийт 5.4 сая ам.доллараар худалдан авсныг бид мэднэ. Үүний 31-ийг нь зарим байгууллагад зээлээр өгснийг аудитын тайланд дурдсан байна лээ. Үлдсэн арав гаруй автобус өдгөө ашиглагдахгүй, дулаан зогсоолын төлбөрт дарагдан хэвтэж байгаа.
“Хобби” сургууль энэ хичээлийн жилд хүүхэд зөөх 12 автобустай үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэг бүр нь 125 мянган “ногоон”-ы үнэтэй эдгээр автобусаар ч хүүхэд зөөхөд болохгүй гэх газаргүй. Гэвч өнөөх стандартад нь нийцэхгүй тул бас л ашиглах боломжгүй.
Сургуулийг автобустай болгоход хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах ёстой гэж ярьдаг ч энэ мэт шалтгааны улмаас боломжоо алдсаар байгаа юм. Тиймээс стандартдаа өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.
Ямартай ч нийслэлийн тээврийн газар, Боловсролын газар, Мэдээлэл технологийн газар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв гэсэн олон байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулагдаж, сургуулийн автобусны чиглэл гаргах, энэ нь түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж эхэлсэн нь сайшаалтай.
Гэхдээ өнөөх судалгаа нь хэзээ дуусаж, хэзээ шийдвэрээ гаргах юм, бүү мэд. Судалгаа хийж дууслаа ч гэсэн автобус авах шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэж өгөх эсэх нь эргэлзээтэй. Энэ бүгдийг судалж, хэрэгжүүлэх гэсээр байтал нийслэлчүүд бид сурагчдын амралтад л найдахаас өөр сонголт алга. Амралт дууслаа л бол түгжрэлтэйгээ дахин нүүр тулна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай даа.