БНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар долоон сар дараалан саарах төлөвтэй байна. Худалдааны маргааны улмаас дотоодод эрэлт буурч, үйлдвэрлэлийн үнийн индекс саарч байгаа аж.
Тиймээс БНХАУ-ын Засгийн газар ирэх онд эдийн засгийг дэмжих бодлого баримтлахаа мэдэгдлээ. Ирэх даваа гарагт БНХАУ-ын үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын индексийг танилцуулах юм. Урьдчилсан байдлаар үйлдвэрлэлийн салбарын индекс 50 нэгжид хэвээр байх тооцоотой байгаа ажээ. Үйлдвэрлэлийн салбарын индексээс барилгын салбарын үзүүлэлт хойш татах төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.
Үүнээс гадна “Standard Chartered”-ийн тооцоолсноор БНХАУ-ын бизнесийн итгэлийн индекс 12 дугаар сард 54.7 нэгж болсон нь өмнөх сараас өөрчлөгдөөгүй үзүүлэлт болжээ.
С.Өлзийбуян