Өчигдөр "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжсэн эх, нярайн асуудлаар иргэн Б.Энхдалай лайв хийж мэдээлэл өглөө.
Өчигдөр амаржсан эхийн төрсөн дүү нь гэж өөрийгөө танилцуулж буй тэрбээр гэр бүлд нь тохиолдоод байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан юм.
Б.Энхдалай "Эгч маань нөхөртэйгөө тав хоногийн өмнө нэгдүгээр төрөхөд очсон. Эмнэлгээс шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүн төрнө гэсэн. Тийм болохоор шинжилгээ өгөх гээд явж байна гэж ярьсан. Миний санаж байгаагаар нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд тэгж ярьсан юм.
14-нд эгч ах хоёр эмнэлэгт сөрөг шинжилгээтэйгээ очиход дахин манай эгчээс шинжилгээ авч шалгаж оруулсан. Нөхөр нь гэртээ харьж төрөхийг нь хүлээсэн. Бид хөл хорио гарснаас хойш бие биенийдээ зочлоогүй удаж байна.
Өчигдөр өглөө эгч маань амаржиж хүүтэй болсон. Бид гэр бүлээрээ маш их баярласан" гэж үйл явдлыг дэлгэрэнгүй ярьсан. Ингэхдээ эгч нь эмнэлгээс гарахад нөхөр нь хувцсыг нь авч очих гээд бэлдсэн байсан ч цагдаа нар орцыг нь хамгаалалтад авсан учраас нөхөр нь гэрээсээ гарч чадаагүй байна. Тухайн үед "яах вэ юугаар явах вэ" гэж сандарч, гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, хувцас аваачиж өгөхөөр зохицуулж байжээ. Гэвч Eagle TV-ээр шууд дамжуулж, эгчийг нь төрөхөөс гаргаад машинд суулгаж буйг дамжуулсан байна.
Бичлэг хийж эхлэхээс өмнө машин 20 минутын өмнө ирж хаалгаа онгойлгож зогссон тухай зураглаачийн бичсэн постын талаар тэрбээр ярив. Мөн эгч нь дан нимгэн өмд, дан халат, гэрийн шаахайнаас өөр хувцасгүй байсан тухай хэлсэн юм. "Хамгийн муухай нь амыг нь дэрээр дарж гаргаж байгаа нь надад маш харгис санагдсан. Амаа дэрээр дараад явж байхад нь хажууд нь сугадах, ямар нэг байдлаар юм нөмрүүлэх, уначих вий гэж түших гэх мэт зөндөө хүнлэг сэтгэлээс нэгийг нь ч гаргаагүй" гэв. "Хүүхдийг нь тэвэрсэн хүн намайг гарсны дараа дэрээ аваарай гэсэн гэж эгч хэлсэн. Тэгээд "Эгчийг нь хүйтэн машинд суулгаад, урдаа дуут дохиотой тэрэг дохиогоо хангинуулаад явсан гэж надтай ярьсан. Энэ чинь хүний орчлон шүү дээ. Тэрэнд тэр маякийг орилуулах ямар сүр байна аа? Тэр гэмт хэрэгтэн үү? Тэгж ХӨСҮТ-д аваачсан.
Одоо хамгийн чухал юмыг нь би заавал хэлнэ. Аваарын шат гэдэг шиг ХӨСҮТ-ийн гадна талын шатаар эгчийг минь өгсүүлээд дөрвөн давхарт гаргасан. Ерөөсөө маш хүйтэн, гадаа шүү дээ. Нэгдүгээр төрөхийн үүднээс гараад 2 метр явахад Монголын ард түмэн ингэж байна. Тэгэхэд дээшээ 4 давхар руу өгсүүлсэн. Миний эгч гам алдаад өвчин тусах өндөр хувьтай болж байна. Эгчтэйгээ зөндөө зөвлөлдөж, энийг заавал хэлэх ёстой гээд би хэлж байна. Энд хэн хариуцлага хүлээх вэ?
Талбай дээр өнөөдөр олон хүн жагсаж байна. Бид хэн нэг сайдыг огцор гэж хэлэхгүй. Тар бутар гэж хэлэхгүй. Маш яаралтай энэ асуудлаа шийд. Хариуцлага хүлээлгэ" гэлээ.
Бичлэгийг үзэх боломжгүй бол энд дарна уу.