Хэдэн жилийн өмнө МУИС төгссөн нэг залуу гэнэт тодорч, олны танил болсон юм даг. Түүнийг Архангайнх хэмээн нутгархаж, УИХ-ын дарга байхдаа С.Төмөр-Очир туслахаараа ажиллуулж, өгсөж дэвших карьерийг нь засаж өгсөн. Энэ зуураа мань туслах МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ныхны идэвхтэй гишүүн нь болж, бүр ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаад авсан. Яруу найрагч гэх түүнийг дээрх албан тушаалаа ашиглаж, "Болор цом" наадмыг ёс бусаар авсан гэж тухайн үед хэвлэлээр бичиж байлаа. Мэдээж энд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, яруу найрагч Ж.Мөнхбатын тухай бичиж байна.
Түүнийг МАСЗХ-г удирдалцаж байх үеэс л тэдний хүрээллийнхний хууль бус үйлдлүүд нийгмийг цочоож эхэлсэн. Төрийн банкны мөнгөөр туйлж байсан залуучуудын байгууллагын нэг удирдлага Ж.Мөнхбатыг ч тухайн үедээ бусад нөхдийн хамт Ц.Чимидцэрэнгийн өгсөн мөнгөөр Солонгосын казинод очиж тоглосон гэгдэж байсан ч мань эр эмчилгээ хийлгэхээр Солонгос явсан юм хэмээн мэдүүлсээр хэрэг явдал мартагдсан. Улстөр, урлаг соёлын аль алийг "мандуулж" явсан мань эр манай цуутай хүүхнүүдийн нэг дуучин Т.Баясгалантай янаг амрагийн холбоотой болж, хамт хүртэл амьдраад авсан. Харин дараахан АНУ-д сурахаар одлоо хэмээгээд сураг намжсан билээ. Уг нь Хадгаламж банкны асуудал зэргээс болоод түүнийг гадаадад гаргахгүй байсан ч удалгүй явуулсан юм билээ.
МАХН-ын карьер хөөсөн залуу удирдагчдын нэг тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо суралцах болжээ. Харамсалтай нь тэрбээр хичээл сургууль гэхээсээ илүү найз нөхдөөсөө сурч, өвлөн авсан хобби болох казинодох дондоо дийлдсэн нэгэн гэдгээ харуулах болоод байна. Тэнд казино тоглодог зарим нэг монгол залуустай нийлж тоглосоор халаасан дахь хэдийгээ барчихсан гэдэг. Төд удалгүй Монголдоо хөл тавьсан тэрээр сурсныг сураар боож болдоггүйн үлгэрээр Солонгосыг зорьж тэндхийн казиногоор гүйдэлтэй болсныг хэвлэл бүр бичиж байна. Тэрээр Монголоос явахдаа Улсын харцага Батбаяраас 10 мянган ам.доллар зээлсэн гэх. Түүгээр ч барахгүй түүний танил нэг эрхмийг зад найрч байрыг нь барьцаанд тавиулан 40 мянган ам.доллар салгасан сурагтай. Тухайн үед харцага 10 мянган доллараа эхнэртээ хэлэлгүй нууцаар зээлчихсэн юм байх.
Харин эхнэр нь учрыг мэдсэн хойноо "Хэрэв би Мөнхбат гэж мэдсэн бол өөрөөр хандах байсан" хэмээн дотныхоо нэгэнд ам алджээ. Болор цомын шүүгчдийг ганцхан шөнийн дотор сольж дөнгөсөн гэдэг энэ эр үнэхээр зайтай нэгэн аж. Харамсалтай нь тэрээр энэ сэргэлэн толгойгоо мөрийтэй тоглоомд мэдүүлж өдгөө Солонгосын казиногийн үүдээр эргэлдэн өнөөх хэд нь хамрыг нь ч цухуйлгахгүй гэсэн шиг хөөж тууж байдаг сурагтай.