gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БГД-ийн Засаг дарга Л.Амгалан: Би орон сууц гэсэн хүснэгт олоогүй, тэгээд л бөглөөгүй

Нийгэм
2009-12-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-12-09
Сүүлийн үед Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн талаар таагүй мэдээлэл цацагдах болсон.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ ташаа мэдээлсэн, шахааны бизнес эрхэлж ном, худалдсан, билет шахсан, сургуулийн биеийн тамирын талбайг булааж барилга барьсан, “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гээчийг барьж 100 саяас илүү ашиг олсон, өмнөх даргаа бусдаар зодуулсан, ажилчдаа хууль бусаар халсан гээд түүнтэй холбоотой сөрөг мэдээллийг тоочоод байвал урт дараалал үүсэх байх.

Гэвч энэ бүх хугацаанд чимээ аниргүй байсан Засаг дарга Л.Амгалан өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа.

Өөрийн багийн гишүүдтэйгээ хуралд хүрэлцэн ирсэн тэрээр “Намайг гүтгэн доромжилж, нэр төрд минь халдах явдал хэрээс хэтэрч байна. Гэвч би ямар нэгэн хариу тайлбар өгөлгүй улс төрч хүний ноён нуруу гаргаж хүлээцтэй хандсаар ирлээ” хэмээн хурлыг нээсэн юм.

Л.Амгалан дарга өөрийн хийж бүтээсэн, хойшид хийх ажлынхаа талаар саймшран ярьж мөн өөрийнх нь талаар гарч буй таагүй мэдээллүүдийг бүгд захиалгат гүжирдлэг хэмээн ярив. Түүний багийн гишүүд ч энэ завшааныг ашиглаад гэдэг шиг даргадаа баярлаж явдгаа илэрхийлээд гайхамшигтай, төгс эмэгтэй хэмээн магтлаа.

Энэ үеэр “Өдрийн шуудан” сонины эрэн сурвалжлах албаны дарга П.Хашчулуун Л.Амгалангийн талаар баримт дэлгэн, хууль бус үйлдлийг нь гэрчилсэн материал сонин дээрээ бичсэнийх нь төлөө 0003 дугаарын Ланд-100 маркийн машин өдөр шөнөгүй дагах болсныг хэллээ. Тэрээр “Өмнөх Засаг даргаа бусдаар зодуулж байсан хүн намайг яаж ч мэднэ. Энэ хүний талаар олон баримт надад байгаа. Би энд тантай мэтгэлцэхгүй ээ. Сониноороо дамжуулан баримтыг дэлгэх болно” гэв.

Энэ үед Л.Амгалан сандран тэвдэж “Миний хийж бүтээсэн болгоныг харлуулж, ийм сонин зүйл ярьж болохгүй. Таныг ямар машин дагаж байгааг би яаж мэдэх юм. Ажлаа тайван хийж, Баянголчуудаа сайхан тохилог орчин амьдруулахын төлөө би зүтгэж явна” гэлээ.

Ингээд цаашид асуух асуултаас жийрхсэн үү, ямартай ч хэвлэлийн хурлаа өндөрлөсөн юм.

Хурлын дараа түүнээс “Тантай холбоотой асуудлууд нотлогдоогүй, батлагдаагүй байж болно. Харин та төрийн албан хаагчийн хувьд үнэн зөвөөр мэдүүлэх ёстой хөрөнгө, орлогын мэдүүлгээ яагаад ташаа мэдээлсэн юм бэ” гэж асуухад “Би хөрөнгө, орлогын мэдүүлгээ санаатай ташаа мэдээлээгүй ээ. Би өөрийнхөө орон сууцыг яагаад нуух ёстой гэж. Би орон сууц гэсэн хүснэгт олоогүй, тэгээд л бөглөөгүй. Гэтэл орон сууцаа барилга байгууламж гэсэн хэсэгт бөглөх байсан юм билээ. Ингээд хайхрамжгүй хандсаныхаа төлөө би дээд шатны байгууллагаас арга хэмжээ авахуулж, гурван сар цалингийн 20 хувиар хасуулсан” гэлээ.

Ямартай ч тэрээр өөртэй холбогдолтой гарч байгаа бараан мэдээллүүдэд тайлбар хийж, өөрт нь холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсныг зарлахаар ирээд сэтгүүлчийн баримттай асуултуудад булуулсаар гарч одлоо.

Н.Яруу

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан