Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралдаан наймдугаар сарын 12-ны 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Нийслэлийн прокурорын газраас 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох маш нууцын зэрэгтэй хэрэг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Тус хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нарыг асууж дууссан. Одоо гэрч нараас асуулт асууж байна. Маргааш үргэлжлэх төлөвтэй байна.
Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байна. Маш нууцын зэрэглэлд хамаарах хугацаа 20 жил байдаг тул ийнхүү хаалттай хэлэлцэж байна” гэлээ.
Өчигдөр хохирогч Т.Чимгээ болон түүний өмгөөлөгчийн даралт ихэссэн тул эмчид үзүүлсэн байна. Ухаан алдаагүй хамгийн том хуралдааны танхим болох 54.5 метр квадрат өрөөнд шүүх хуралдаан үргэлжилж байгааг тэрбээр хэлсэн юм.