УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ допингийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний байр суурийг хүргэж байна.
-Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн асуудал яригдаж байна. Тэрээр өөрөө ч мэдэгдэл хийсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Э.Оюунболдтой холбогдож чадаагүй байна. Э.Оюунболд өөрөө бичлэг хийж мэдэгдэл гаргасан байна лээ. Баяр наадмын үеэр дархан аваргуудад хүндэтгэл үзүүлдэг. Тэр үеэр нэг уулзсан. Тэрнээс хойш холбоо барих гээд үзэхэд нутаг руугаа явчихсан байна лээ. Намайг хөдөө байх хооронд миний талаар их зүйл бичсэн байна. Солонгос руу шавийгаа дагуулаад цусны шинжилгээний хариуг өөрчилөх хөөцөлдөөд явж байна гэсэн байсан. Ямар учиртай юм мэдэхгүй. Санаатайгаар тийм мэдээлэл тараасан байх. Бас “Баяр наадмын комисс”-оор орж гараад байна гэсэн байна. Надад ийм асуудал байхгүй.
-Допинг илэрсэн гэх мэдээллийн дараа Э.Оюунболд аваргатай уулзсан уу?
-Би уулзаагүй. Өмнө нь ч уулзаагүй.
Бие бялдар, авьяас чадлын хувьд байгалиасаа төрчихсөн хүн. Уулаа, идлээ гэдгээс нь өөр санаа зовох зүйлгүй л байсан хүүхэд шүү дээ.
-Аваргад шинжилгээнээс тань заавал допинг илрүүлнэ гэх дарамт ирсэн гэсэн. Энэ талаар та мэдэх үү?
-Энэ хүүхэд миний нутгийн хүүхэд. Сайн ярих юм бол садан төрлийн холбоотой юм. Энэ талаар мэдэхгүй байна. 14 настай над дээр ирж долоон жил манай сургуульд суралцсан. Улсын баяр наадамд 20 настай зургаа даваад дараа нь Улсын баяр наадамд төрүүлсэн хүн. Түүнээсээ хойш идлээ, уулаа гэдэг хэл аманд орох болсон. Үүнд нь санаа зовоод би утсаар “Хаана явна, бэлтгэл сургууль хийж байна уу” зэргээр холбоотой байсан. Өдөр бүр бэлтгэл дээр нь очдоггүй.
-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Баяр наадмын өмнө нэг л удаа Сүүж ууланд бэлтгэлтэй байхад нь нэг очиж байсан.
-Э.Оюунболд аварга миний шээсийг сольсон гэж мэдэгдсэн. Солих боломж байдаг уу?
-Олимпийн тэмцээнд ороход медальт байрт орсон тамирчдаас сэргээшийн шинжилгээ авдаг байсан. Харин 2003 оноос хуулийн дагуу шөвгийн 16-д үлдсэн бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг болсон. 2006 он хүртэл наадамд шөвгөрч байсан учир шинжилгээг нь өгч байсан. 1980 оны ОУ-ын стандарт, орчин үеийн стандартад ч тэр хоёр төрлийн саванд шээлгээд таглаад лац ломбыг нь хийгээд авдаг байсан. 2007, 2008 оноос барилдахаа больсон учир одоо яаж авч байгааг нь мэдэхгүй байна.
-Допингийн асуудлаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдсан гэсэн. Энэ асуудалд яах талаар ярилцаад Э.Оюунболдыг мэдэгдэл хийлгэсэн гэж хардаж байна.
-Тэр талаар би мэдэхгүй байна.
-Шинэ аваргыг допинг хэрэглэсэн гэж бодож байна уу?
-Үнэндээ санаанд орохгүй байна. Бие бялдар, авьяас чадлын хувьд байгалиасаа төрчихсөн хүн. Уулаа, идлээ гэдгээс нь өөр санаа зовох зүйлгүй л байсан хүүхэд шүү дээ.