Манай улсаар цацраг идэвхт үүл дайрч өнгөрсөн байх магадлалтай гэсэн мэдээлэл сошиал орчинд гараад байгаа билээ. Энэхүү таамаглал нь хойд хөршийн Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-ны өдөр гарсан дэлбэрэлттэй холбоотой аж. Мөн энэхүү дэлбэрэлтийн улмаас цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан юм.
Тус дэлбэрэлтийн дараа цацраг идэвхит үүл төв Азийн нутгаар тархах магадлалтай талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч улмаар дэлхийн анхаарлын төвд оржээ.
Манай улсын хувьд ОХУ-тай хил залгаа оршдог, мөн салхи баруун хойноос байвал цацраг идэвхт үүл дамжин орж ирэх боломжтой зэрэг таамаг мэдээллүүд гарсаар байна.
Цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг ба одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл ирээгүй гэв
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа “Монгол руу цацраг идэвхт үүл орж ирээд байгаа юм биш үү, энийг хянаж буй газар байна уу. Жиргээний цөмийн мэргэжилтнүүд бидэндээ мэдээлэл өгөхгүй юм уу. Ядахдаа хэзээ хэдэн өдрийн турш хаана хаана гадуур явахдаа юуг анхаарах, хүүхдээ яаж хамгаалах талаар мэдээлэл хэрэгтэй байх юм” хэмээн жиргэсэн байна. Үүний дараа мөн хэд хэдэн цөмийн физикч нар цахим орчинд санал бодлоо илэрхийлж мэдээлэл бичжээ.
Харин энэ асуудалд хариулт өгөхүйц мэдээллийг цөмийн физикч, доктор, УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн ба үүнд “CTBTO (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization) буюу цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагаас шуугиан тариад буй видеоны талаар тайбар гаргажээ. Манай хэмжилтүүд санаа зовох зүйлгүйг харуулж байна” хэмээсэн байна.
Мөн CTBTO байгууллага буруу ташаа мэдээллээс зайлсхийхийг зөвлөсөн ба “Сошиал орчинд тархсан цацраг идэвхт үүлний нүүж буй дүрслэл нь энгийн загварчлалаар цацраг идэвхт үүл үүссэн бол үүний тархац, хэрхэн хаашаа нүүж болохыг харуулсан. Энэ нь цацраг идэвхт үүлний бодит байдлыг тусгасан гэхээсээ илүү тархаж болохуйц бүс нутаг түүний үр нөлөөг таамагласан явдал юм” гэсэн байна.
Манай улсын 21 аймаг, хилийн 15 боомт дээр цацрагийн хяналтын төхөөрөмж 24 цагаар ажилладаг ба одоогийн байдлаар цацрагийн түвшин ихэссэн мэдээлэл бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Ш.Сандаг-Очир хэвлэлд өгсөн мэдээлэлдээ хэлсэн байлаа.