Хүүхэд багачуудын үзэх дуртай "Никелодеон" сувгийн "All that" инээдмийн цуврал шоунд 13 настай монгол хүү Сэргэлэнцэцэгийн Чингүүн тоглосон талаарх мэдээллийг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан билээ.
Тэгвэл С.Чингүүн "Никелодеон" телевизээс зохион байгуулдаг шагнал гардуулдаг томоохон арга хэмжээнд өчигдөр оролцжээ.
"Никелодеон" телевизээс Nickelodeon’s Kids Choice Award болон Nickelodeon’s Kids Choice Sports Award event гэсэн хоёр том арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг аж.
"All that" инээдмийн цуврал энэ оны зургаадугаар сарын 19-нөөс дэлгэцнээ гарч эхэлсэн бөгөөд өмнө нь 1994-2005 онд үзэгч хүүхдүүдийн хүртээл болж, 10 бүлгийн 184 анги гарч байсан байна. Энэхүү бүтээл нь жүжгийн авьяасаа хөгжүүлэх хүсэлтэй хүүхдүүдийг ихээхэн дэмждэг бөгөөд шинэхэн бүлэгт С.Чингүүн долоон гол дүрийн нэгээр шалгарчээ. Тэрээр тус цувралын гол дүрийн жүжигчнээр сонгогдсон үеийнхээ сэтгэгдэл болон зураг авалт, кино багийнхантай хэрхэн ажилласан талаараа ярьжээ.
С.Чингүүн нь есөн настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд өдгөө Чикаго хотын The Second City төв болон Laugh Out Loud театрын өсвөрийн чуулгад тоглодог байна.
2016 онд тэрбээр шинэхэн авьяастнуудыг нээхэд тусалдаг "Launch Showcase"-ийн хөтөлбөрт хамрагдсанаар багагүй туршлага хуримтлуулж, Чикаго дахь "Gray Talent Group" агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнээс хойш хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кино, тайзны уран бүтээл болон "Miskits" кинонд тоглосон байна.
C.Чингүүний албан ёсны фэйсбүүк хаяг: www.facebook.com/chinguuns
С.Чингүүний албан ёсны инстаграм хаяг: www.instagram.com/chinguunsb