Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ үед Улаанбаатар хотод автомашины ачаалал эрс ихэсдэг. Замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах үүднээс амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилан явуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн билээ.
Уг захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний бямба гарагт тэгш тоогоор, есдүгээр сарын 1-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох эрхтэй юм.